Залуу насыг алдаатай нь хамт хайрла…
Сүүлийн үед энэ үг аманд их орж ирэх боллоо
Алдаа гаргах вий гэж айдаг, бусдад буруу ойлгогдох вий гэж эмээдэг үе гарч ирэх гээд байна уу даа. Сошиал хүчирхэг болох тусам олон нийтийн анхаарал нэг цэг дээр төвлөрч орчин үеийн залуусыг улам хүлж байгаа мэт санагдах боллоо.
Намайг идэр залуу байхад сошиал ийм хүчтэй байсан бол баар саванд сууж, ууж идэж явж, найзуудтайгаа дарвиж инээж хөхөрч байсан ихэнх үйлдэл минь хийгдээгүй өнгөрөх байх байсан байна ш дээ
“Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө… Найман цагаас хойш хотод минь найр тавих газар үгүй…” дуу хүртэл байдаг биз дээ. Ямар сайндаа л орцонд болздог бүхэл бүтэн үеийхэн байх вэ дээ…
Залуу насан дээр зугаац, цэнгэ, хөгжилд, алдаа гарга, харин хэзээ ч бүү мансууруулах бодис хэрэглэ. Аливаад алтан дундажыг барих ухаанаа битгий гээ. Хэний залуу нас гэртээ өнгөрдөг байлаа даа. Нэгэнт хань ижлээ сонгосон бол өмнөх залуу насны дэвэргэн үйлдлийг одоо цаг дээр авчирч дэврүүлж битгий бод, битгий сэв.
Залуу насыг алдаатай нь хамт хайрлаж чадахгүй алдааг гаргах хэрэггүй
ХӨРСТИЙН АМЬДРАЛД ХӨЛ АЛДСАН ХӨЛЧҮҮХЭН ЗҮРХНИЙ МИНЬ ТОЛЬТОН ДЭЭГҮҮР ШУВУУНЫ СҮҮДЭР ШИГ ДАЙРААД ӨНГӨРӨХ ШУНХАН УЛААН ЗАЛУУ НАС МИНЬ…
Та нарыг бүхэл бүтэн ертөнц хүлээж байна. Эхнэр болох гэж нөхөр болох гэж, ээж, аав болох гэж яараад хэрэггүй. Суралц, өөдөө тэмүүл, алдаа гарга, алдаанаасаа суралц.
Тэгэхгүй бол календарийн нас нь 20-той, сэтгэхүйн нас нь 50-тай уйтгартай нэгэн болно шүү. Та нарын 20иод насан дээр хэлээ сайн сурч, үүргэвчээ үүрэн аялалд гарч, хамгийн бага нэгж дээр ажил хийж, эрүүл мэндийн боловсролоо илүү сайн дээшлүүлэх байлаа.
Зуныг зугаатай өнгөрүүлэх зориг эрмэлзлэл дүүрэн байгаарай залуусаа