Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Монгол ялаад байгаа юм алга, Ерөнхийлөгч өө
Нийгэм

Монгол ялаад байгаа юм алга, Ерөнхийлөгч өө

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/03/2020Шинэчилсэн:07/03/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол ялаад байгаа юм алга, Ерөнхийлөгч өө

Ирэх сонгуулийн замыг зассан улс төрийн баривчилгаа


Ирэх 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль болно. Уг сонгуулийг угтаад тэр юм уу, сүүлийн үед манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэлээд “поп”-рох хандлагатай болжээ.

Шүүхийн байгууллагыг эрх мэдэлдээ байлгадаг тэрээр ирэх жилийн сонгуулийн эсрэг дүрийн баатар У.Хүрэлсүхээ намнахаа мартсангүй. Өнгөрсөн долоо хоногт санал хураалт нь болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нэр бүхий зургаан хүнийг шоронд барьж хорив. Ингэхдээ нэгэн цагт өөрийн хүү Б.Жавхланг айлгаж явсан Н.Номтойбаярыг хамгийн түрүүнд барьж хорьсон нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хэн хэнийх нь ашиг сонирхолд яг цав нийцэв.
Тэдний араас МАН-аас М.Энхболдын хүн гэгддэг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, АН-аас С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, бие даагч Х.Бат-Ялалт нарыг барьж хорьсон нь “бууны сум”-ыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү чиглүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд манай 01-р хүн замаа засч эхэлсэн бололтой.
Иргэд бодохдоо МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэднийг “хийчихлээ” гэж хардаж эхэлсэн. Гэтэл цаагуур нь манай 01-р хүн “шатар тоглох” мэт суусаар буй. Хууль журамдаа бол шүүх хууль хяналтын байгууллага СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой. СЕХ нэр дэвшигчдээ хамгаалах үүрэгтэй юм билээ. Хууль дүрэм, журам эрх мэдэлгүй энгийн иргэдэд үйлчилдэг, харин төрийн толгойд сууж, тамгаа атгаж буй хүнд суудаггүйн наад захыг тод жишээ энэ.

Монголын газар нутаг харийнханд өмчлүүлэх санаачлага

Дэлхийд алдартай Хятадын худалдааны сайт болох Алибаба дээр Монгол улсад байршилтай газар зарна гэсэн зар сүүлийн үед нэлээдгүй тавигдах болжээ. Хамгийн сүүлд гэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшигтийн хөндий” шинэ нисэх буудалтай ойролцоо газрыг үнэ тохирч зарна гэсэн байна.

Монгол улс олон тэрбум төгрөгийн өрөнд орохтой зэрэгцээд ийм зарууд гадны томоохон сайтууд дээр гарч байгаа нь олон хүний хардлагыг төрүүлж буй.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч” гэж орсон нь газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон гэхэд болно.

Анх 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэдэг заалт байсан. УИХ дээр хэлэлцэж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 6.2-ын яг энэ өгүүлбэрийг хөндөөгүй байсан боловч 2019 оны 7 дугаар сарын 16-нд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн байдаг. Парламент Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан түүхтэй.

Үзэгчгүй наадам ба Ерөнхийлөгчийн халаас

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй цар тахлаас үүдэн энэ жил төрт ёсны уламжлал Үндэсний их баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно. Харин сур, шагай, үндэсний бөх “13-р зуун” цогцолборт болохоор товлогдсон.

Уг цогцолборт манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувь эзэмшдэг. Түүний “Женко тур бюро” ХК –ийн салбар “XIII зуун” цогцолборт улсын төсвөөс ГУРВАН ТЭРБУМ төгрөг төсөвлөж, улсын баяр наадмыг тэмдэглэхээр болсон. Энэ жилийн баяр наадмын ерөнхий найруулагчаар “ХЕРО ИНТЕРТАЙМЕНТ”-н ерөнхий найруулагч Б.Баатар ажиллах юм. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын хүн гэдэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын пи-ар багийг ахлаж, ялалтад хүргэсэн тэрбээр дараа нь Ерөнхийлөгчийн Кино урлагийн бодлогын зөвлөх хэмээх албан тушаалаар шагнагдсан. Тэдний холбоо аль 2012 оноос эхлэлтэй бөгөөд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг бэлтгэж эхэлснээрээ танигдсан.

Б.Дэжээ

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.