Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хүүхдээ “мартаж” архи уудаг эхчүүдэд ямар хариуцлага тооцох вэ
Фото

Хүүхдээ “мартаж” архи уудаг эхчүүдэд ямар хариуцлага тооцох вэ

Эрхэм админBy Эрхэм админ08/26/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хаана л бол хаана халамцуу хүүхнүүдийн хашгирах дуун… Цэвэр ичимтгий монгол бүсгүйчүүд сархдын ширээний ард хөлчүүрхэн суухдаа “ширээний чимэг” болгох гэж харчуулын эрэлд гардаг үе хэдийнээс манайд бий болчихов оо…

Нэгэн иргэн цахим ертөнцөд 3-хан сартай үрээ үл хайхран архи ууж тасарч унасан эх, мөөмөө нэхэн тамираа тасартал чарлан уйлах нялх хүүхдийн тухай бичсэн байх юм. Уншсан хүн бүрийн өр өвдөж, зүрх шимширмээр.

Эмэгтэйчүүд архинд толгойгоо мэдүүлээд эхэлбэл наанадаж айл гэрт, цаашлаад нийгэмд ямар их хор хөнөөлтэйг бид уг нь гадарлана. Гэхдээ л ухамсартай, ухамсаргүйгээр архитай “нөхөрлөх” эмэгтэйчүүдийн хүрээлэл нэмэгдсээр буй.

Хамгийн аймшигтай нь бүсгүйчүүд сархдад донтохдоо тун амархан байдаг бөгөөд эрчүүдээс хоёр дахин богино хугацаанд архины хамааралтай болдог гэнэ. Тиймээс ургийн алтан аргамжийг гагнаж, халуун хэвлийдээ хүн тээж төрүүлдэг бүсгүйчүүдийгээ архинд живүүлчихгүйн тулд хаана хаанаа анхаарах цаг болжээ.

Эмэгтэйчүүдийг архинд “дурлуулах” болсон гол шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал, бухимдал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн хүчин зүйл байдаг аж. Манай орны тухайд гэр бүлийн хүчирхийлэл хамгийн гол шалтгаан болдог ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нуруун дээрх ачаа нэмэгдэхийн хэрээр согтууруулах ундаагаар сэтгэлээ тайтгаруулагсдын “арми” хүрээгээ тэлж буй гэнэ.

Үүний зэрэгцээ “Залуу насандаа амьдралаас мэдэрч болох бүхнийг мэдрэх хэрэгтэй” гэсэн үзэлтэй, 25-35 насны ганц бие бүсгүйчүүд бусдыгаа эрчимтэй уруу татах болсныг ч эмч, мэргэжилтнүүд тогтоожээ. Хүн хэлэхээс нааш ухаардаггүй тул төрийн болон төрийн бус байгууллагууд адаглаад нийгмийн сэтгэл зүй рүү хандсан ажлуудыг хойшлуулшгүй хийх хэрэгтэй байна.

-Эмэгтэйчүүд яагаад архинд орж байна гэж та боддог вэ?

Б.Соёлмаа (СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн клиникийн өдрийн эмчилгээний их эмч)

-Эмэгтэйчүүдийн архинд донтох өвчин нийгмийн байдлаас ихээхэн хамааралтай. Тодруулбал, ядуурал, ажилгүйдлээс болж сэтгэл санаагаар унан, түүнийгээ засах, стрессээ тайлах гэж архи уудаг. Эхний үед найз нөхөдтэйгөө дарвиж, цалин буух, төрсөн өдөр, баасан гаригийг алгасахгүй баар, цэнгээний газарт ордог.

Гэвч энэ нь донтох эмгэг рүү бага багаар хөтөлж, сүүлдээ архины хараат байдалд оруулдаг. Хүн өөрийгөө архинд орно гэж бодохгүй нь тодорхой. Гэтэл эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол биеийн онцлогоосоо шалтгаалж, маш хурдан архинд донтдог онцлогтой. Хүний биед этилийн спирт задалдаг фермент гэж бий.

Тэр нь эмэгтэй хүнд сул үйлчилдэг юм. Мөн эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд эмзэг, тэвчээргүй байдаг. Иймээс монгол эмэгтэйчүүд 2-5 жилийн дотор архины хамааралтай болж байна.

Эмчилгээ нь хүртэл эрэгтэй хүнийхээс хоёр дахин хүнд, бэрхшээлтэй. Донтсон эмэгтэйчүүд ууртай, уцаартай болж, архи уухын тулд худлаа ярьж, хулгай хийн, залилах гэмт хэрэг үйлдэж, зан төрхийн төрөл бүрийн эмгэгтэй болдог.

Б.Ууганцэцэг (Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал)

-Эмэгтэй хүмүүс сэтгэлийн тэвчээр хатгүй, уруу татагдахдаа амархан байдгаас архинд ордог. Мөн ажилгүй, хөдөлмөрлөх эрч хүчгүй, зорилгогүй байдалтай нь холбоотой.

Д.Ганбат (Наркологийн эмнэлгийн сэтгэл засал, наркологийн эмч)

-Эмэгтэй хүн эрчүүдээс хоёр дахин богино хугацаанд донтдог. Өвчний процесс хурдан явагддаг гэсэн үг. Үүнийг Английн эрдэмтэд нотлочихсон. Гэтэл манайд эмэгтэйчүүд рүү чиглэсэн арга хэмжээ дутмаг байна. Эмэгтэйчүүдэд эмчилгээ хийх хэцүү. Ичиж, зовоод эмчилгээгээ тасалдуулдаг. Үүнээсээ болоод эмгэгээ хүндрүүлдэг. Tэд донтолтын II шатандаа орчихсон хойноо эмнэлэгт хандаж байна.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.