Сүүлийн хэдэн жил манай улсад бэлгийн цөөнхүүд өөрсдийгөө ил тод зарлаж, олны танил хүмүүсээс дутахгүй алдар нэрийг өөртөө авах болсон.
Гадаад төрхөөрөө хэний ч харааг булаам тэдгээр “залуус” олны танил бүсгүйчүүдийн хэнтэй нь илүү төстэй вэ. Уншигч та ч бас санал бодлоо манай фэйсбүүк хуудсаар хуваалцаарай.
Трансжендэр мисс Б.Солонго ба дуучин Ч.Ану
Трансжендэр Б.Солонго бол бэлгийн цөөнхүүд дундаасаа нийгэмд хамгийн их идэвхитэй амьдардаг нэгэн. Эрэгтэй нэр нь Билгүүн гэх тэрээр айлын том хүү бөгөөд багаасаа бэлгийн чиг хандлагаа мэдэрсэн гэдэг. Муухан бүсгүйгээс илүү биеэ авч явдаг түүнийг гадаад төрх, ялдам ааль аашаараа дуучин Анутай адилтгах хүмүүс олон. Түүний хувьд өдгөө Зайсанд өөрийн нэрийн томоохон дэлгүүрээ ажлуулдаг.
Андрожинёс модель Билли ба жүжигчин А.Туяа
Монголдоо анхдагч Androgynous загвар өмсөгч буюу эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсд хувиран загвар өмсдөг модельхэмээн өөрийгөө нэрлэсэн загвар өмсөгч Билли өөрийгөө ижил хүйстэн гэдгээ “Зэвүүн яриа” ток шоугаар зарласан. Бага насаа Герман улсад өнгөрүүлсэн түүний гадаад төрх жүжигчин А.Туяатай төстэй гэдэг. Хэдийгээр хүйс ондоо, нас зөрүүтэй ч хоорондоо тун төстэй харагдах болсон. Магадгүй тэдний хамар, уруулын хэлбэр төстэй байгаа нь А.Туяагийн гоо сайхны мэс заслаас болсон байхыг үгүйсгэхгүй.
Трансжендэр мисс Амина ба жүжигчин А.Ганчимэг
Одоогоос 10-аад жилийн өмнө Амина гэх трансжендэр бүсгүй олны өмнө үзэгдэх болсон. Бэлгийн цөөнхүүдийг төлөөлж 2017 онд “Мiss International queen” хэмээх дэлхийн трансжендэр миссийн тэмцээнд оролцож байсан. Тэрээр бусад трансжендэрүүдийгээ бодвол гэр бүл ойр дотныхондоо хүлээн зөвшөөрөгдөж, нөхөрт гарсан гэдгээрээ онцлогтой. Түүний гадаад төрх жүжигчин А.Ганчимэгтэй тун төстэй. Магадгүй бүлгэр алаг нүд, царайны ерөнхий хэлбэр тэднийг адилхан харагдуулдаг байж болох юм.
Трансжендэр мисс Энхриймаа ба жирийн монгол бүсгүй
Одоогоос 10-аад жилийн өмнө “Хоёр сүнстэн” хэмээх ном бичиж, ижил хүйстэн гэдгээ хэнээс нуудаггүй залуу гей залуучуудын дунд зарласан миссын тэмцээний анхны тэргүүн мисс байлаа. Гей мисс Энхриймаа нэрээр олонд танигдсан энэ залууг үндэсний үзэлтнүүд дарамталж, оршуулгын газар аваачиж, айлгаж ичээж байсан гэдэг. Тиймээс тэрбээр Олон улсын хүний эрхийн байгууллагаас тусламж, хүсч, тэдний дэмжилэгтэйгээр Австрали руу цагаачлаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Монгол залуу гадаадад гарч, гоо сайхны хагалгаа хийлгэж, хийлгэж стиль, имижээ бүрэн өөрчилсөн байдаг. Тэрээр өдгөө Нидерланд улсад амьдарч байгаа юм байна. Энхриймаа хэмээх монгол нэрээ Оюун болгон өөрчилж, харин гадаад нэрийг нь Юна болгосон тэрээр хэн нэгнийг дууриахаас илүү жирийн монгол бүсгүйн дүрээр амьдарч байна.