Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД
Мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

coolBy cool05/21/2025Updated:05/22/20253 сэтгэгдэл4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрийн албаны зөвлөл гэх байгуулга хамгийн цэвэр тунгалаг, нэр төртэй байгуулга байх ёстой. Гэвч өнөөдөр ашиг сонирхол нэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн бугшсан, бохир газар болсныг бид өмнө нь мэдээлсээр байсан билээ.

Бид энэ удаад тус байгууллага туршлагатай хүнээ хэрхэн хавчиж, хэрхэн “сайн дүү”-гээ ажилд авдаг жишээг хүргэж байна.

Л.ЦЭДЭВСҮРЭН ТАЗ-ийн дарга болсноос хойших НЭГ жилийн дотор 12 албан хаагчийг Боловсролын яам, Соёлын яамаас дагуулж ирсэн нь олон нийтэд ил болсон.

1.Боловсролын  сайд байхад нь хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Сайхан гэгч Говь-Алтайн гаралтай өөрийн гарын хүнийг Төрийн албаны хэвлэлийн төлөөлөгчөөр ажилд авав. Гэвч тухайн хүнээс нэг мэдээлэл авах гэж манай сурвалжилах хэсэг авъяас, ур чадвар, тэвчээрээ барсан түүхтэй юм. Албан үүргээ хэрхэн гүйцэтгэдэг нь тодорхойгүй энэ хүн нэг л өдөр цалин бага байна ажлаас гарна гэж ТАЗ-ийн даргаа сүрдүүлснээр ТАЗ-ийн сонгон шалгаруулалтын газрын ахлах мэргэжилтэн болж чадсан юм. “Сайн эгч”-дээ хошуугаа унжуулахад нь ТАЗ-ийн гишүүний бүрэн эрх дуссан Д.Баатарсайхан таван хүнээс оноогоор дөрөвт байсныг нэгээр гарган тэнцүүлэн нүглийн нүдийг гурилаар хуурсан түүхтэй. Үүний цаад учир нь Д.Баатарсайхан өөрийгөө дахин сунгахын тулд хүссэнээ тэнцүүлдэг, хүчгүйг нь унагаадаг 30 жил хийсэн ажлаа хийсэн байгаа юм.

  1. Захиргаа удирдлагын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Гантулга гэгч эмэгтэйг Боловсролын яамнаас хөөгдсөн байхад нь авчран ТАЗ-ийг “самруулж” байна. Л.ЦЭДЭВСҮРЭН хэдхэн сар сайд байхдаа зөвлөхөөрөө Дарханы Боловсролын газрын дарга байсан Б.Гантулга гэгчийг авчран ажиллуулсан ч зургаан сарын дараа сайдаасаа буусан. Өнөөх хүнээрээ Боловсролын яаманд хэд хэдэн газрын даргыг хийлгэж байсан ч Боловсролын яамыг “самарсаар” байсанд аргагүйн эрхэнд эрүүл мэндийн чөлөө аваад гарсан түүхтэй. Гэтэл Л.Цэдэвсүрэн ТАЗ-д ирэнгүүтээ энэ хүнийг хууль бусаар шахаж ТАЗ-ийн хуралдаанд танилцуулж зүтгэсээр Захиргаа удирдлагын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Гантулгыг томилсон байна. Гэтэл удалгүй Б.Гантулга нь өөрийнхөө удирдлагад хууль ёсоор томилогдон олон жил ажиллаж байсан ахлах референт Э.Золбоог улайран шахаж, Цэдвээдээ ховлон шахуулсаар ахлах референтийн ажлаас нь хөөж явуулж ажилгүй болгоод өөрөө оронд нь шалгалт өгч жинхэлжээ. Одоо хууль бусаар ажилласаар, ажилласан жилийн хугацаа нь шаардлага хангахаар болсон өдрөөсөө л даварсаар Захиргаа удирдлагын газрын даргаар Б.Гантулга томилогдохоор Д.Баатарсайханд үүрэг өгүүлж жинхлүүлэхээр тохирсноор Д.Баатарсайханыг  ТАЗ-д гишүүнээр сунгах ажлыг дэмжихээр тохиролцож амжжээ. Ингэж Д.Баатарсайхан гишүүн Л.Цэдэвсүрэн даргын бүх дагуулж ирсэн хүнийг жинхлэх шалгалтыг зохион байгуулж тусалжээ.

 Б.Гантулга нь сайндаа биш Сангийн сайд Б.Жавхлангийн ангийн хүүхэд, сайн найз тул түүнийг төсвөө нэмэхэд, Сангийн яамтай асуудалгүй ажиллахад л ашигладаг нь нууц биш гэдгийг Сангийн яам, Боловсролын яам, Дарханыхан ярьж нотолж байна. Мөн энэ хүн нь бага ангийн монгол хэлний багш тул захиран зандрах, элдвээр доромжлох дарамтлах ажлыг гаргуун сайн хийж, Л.Цэдэвсүрэн дарга руугаа  өдөрт  хэд хэд орж мэдээлэл өгч, хов дамжуулах ажлыг хийж, ажилласан байгууллагаа “самардаг”-аараа алдартай гэнэ шүү.

Л.Цэдэвсүрэн дарга Б.Гантулга найзыгаа хавар, зун, намрын турш Ажлын байрны чиг үүргийн шинжилгээ нэрээр мөнгө гарган, ТАЗ-ийн бүтцийг өөрчилж, хүчээр батлуулах ажлыг гардан хийж, жинхэнэ “самарч” байгаа аж.  Аргаа барсан Төрийн албаны зөвлөлийнхөн  Б.Гантулга гэгчтэй ажиллах боломжгүй, харилцаа хандлага ёс зүйгүй, өөрийгөө зэрэг дэвгүй хууль бус явснаа “… та нар надаас өндөр цалинтай” гэж загнан доромжилдог тул бүгд нэгдэн хамт олноороо хамтран ажиллахгүй гэж өргөх бичиг өгөхөө хүртэл ярьж байгаа юм байна. Гэвч Цэдвээ дарга нь цээжээрээ хамгаалдаг тул тэд яахаа мэдэхгүй байна.

Үүгээр ч зогсохгүй  Б.Гантулгын хугацаа болоогүй байхад энэ хүн анх удаа зэрэг дэв авахаар ЗГ-т ерөнхий сайдад нэрийг нь явуулж Л.Цэдэвсүрэн хууль зөрчжээ.  Мөн 4 сард ажилд ороод 7 сард бүтэн ээлжийн амралтаа аваад явсан, чөлөөтэй явдаг давуу эрх эдэлдэг байна.

Мөн хуулийн асуудал эрхэлсэн ТАЗ-д хамгийн нэр хүндтэй туршлагатай, хуулийн хэлтсийн дарга байсан эмэгтэйг янз бүрээр хавчин гадуурхан дарамталсаар мөн л өөр тийш шилжүүлүүлжээ. Одоо мөн л Боловсролын яам, Соёлын яаманд байгаад хөөгдсөн Цэдвээ даргын гарын хүнийг авахаар болж шалгалт зарлан дүр эсгэж байгаад дахиад өөрийн хүнээ авах сурагтай. Энэ бүх ажиллагааг өнөөх л Д.Баатарсайхан Б.Гантулга нар зохион байгуулж байгаа бөгөөд Б.Гантулга нь ТАЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллан, үргэлжлүүлэн самрахыг, ТАЗ-д эрүүл сэтгэл зүйтэй, саруул ухаантай хүн үлдэхгүйг харах үлджээ.

 Д.Баатарсайхан нь сумын соёлын төвд ажлын гараагаа эхэлсэн нь ТАЗ-д 30 жил тасралтгүй ажиллаж, төрд сонгогдсон ТНБД, агентлагийн дарга нар гээд бүх төрийн захиргааны өндөр дээд албан тушаалтныг сонгон шалгаруулж томилох ажлыг хийж, комиссыг ахалж, шалгалтын материалыг үзэх, бүртгэлийг шалгах эрх зөвхөн энэ хүнд л байдаг байна. Тиймээс төрийн бүх будилаан хууль бус ялгамжтай байдал, захиалгаар томилох хүнийг нь томилж, томилохгүйг унагаадаг ажлыг энэ хүн удирддаг байна. Мөн эхнэр нь ЭМДЕГ, хүүхдүүд нь Сангийн яам, ЗГХХГ гэх мэт төрд ажиллаж, төрийн нэрээр гадаадад сурч иржээ.

А.Баярмаа

Холбоотой мэдээлэл: 

ТАЗ-ийн дарга, гишүүд хоёр газраас давхар цалин авч байна https://www.tac.mn/article/146938 

Хүчгүйдсэн ТАЗ эрх мэдлээ Аудитад булаалгаж, Аудитад өөрсдөө шалгуулж байна https://www.tac.mn/article/147403 

“Хуулийн хулгай”-гаар Төрийн албаны зөвлөл чадамжгүй болсон нэгэн жишээ – https://www.tac.mn/article/147060

Онцлох сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

3 сэтгэгдэл

  1. ᠰ on 05/27/2025 18:09

    Өөрсдийнхөө хийсэн зүйлд заавал хэн нэг хүнийг гүтгэж холбож байдаг юм бэ. Жавзан дарга ТАЗ-тай ТАЗ-гүй хаана ч ажил хийгээд явах чадвартай хүн шүү. Заавал харлуулж гүтгэж байх юм аа.

  2. 🔐 Message: Operation 1,307183 BTC. Receive > https://yandex.com/poll/7R6WLNFoDWh6Mnt8ZoUfWA?hs=ae45ba6e6e8ae9e7bdbf17b5926b3b11& 🔐 on 05/28/2025 04:22

    lzua9b

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.