“Харанга”-ын Лхагвасүрэнгийн экс эхнэр буюу загвар өмсөгч “ногоон” Маралаа хэдэн жилийн өмнө өөрийгөө Аматти нэртэй үзмэрч, удам дамжсан шулам болсноо зарласан. Удаан хугацаанд загвараас хөндийсөн тэрээр өөрийн нэрийн брэндээ даашинз, хувцаснуудаа урлаж эхэлжээ.
Тэрээр өөрийн брэндийнхээ нүүр царайгаар Wasabies хамтлагийн охидыг сонгожээ. Загварын акулуудын нэг байсан “ногоон” Маралаа дизайнераар загварын ертөнцөд эргэн ирсэнд олон хүн талархалтай байгаа юм.