Ерөнхий сайд асан, МАНАН бүлэглэлийн томоохон төлөөлөгчдийн нэг гэгддэг С.Баяр олон охидтой.
Албан ёсоор гурван эхнэр авч явсан түүний ууган охиноосоо төрсөн бяцхан хүүг өргөж авч, өөрөөрөө овоглон өсгөж байгаа тухай тээр нэгэн жил “Танайд хоноё” нэвтрүүлгээр ярьж байсан.
Тэгвэл түүний бага хүү Б.Нацаг өдгөө ийм том эр болжээ.
Б.Нацаг Германд суралцдаг бөгөөд короновирусын улмаас эх орондоо эргэн ирсэн байна. Тэрээр нэг жилийг хайран өнгөрүүлэхийг хүссэнгүй, МУИС-д суралцангаа монголын хөл бөмбөгийн шигшээ багт тоглож эхэлжээ.