Эрдэмтдийн судалгаанаас харахад 25-аас дээш насны ганц бие эрчүүдийн тоо өссөөр л байгаа гэнэ. Мөн дэлхий дахинд эрчүүдийн 23 хувь нь огт гэр бүл болдоггүй аж.
Яагаад эрчүүд маань гэр бүл болохоос зугтаж, ганц бие байхыг илүүд үздэг нь бас сонирхолтой.
Магадгүй тэдний өөртөө итгэлгүй, хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлж чадахгүй гэх айдас, завгүй байдал, бүх эмэгтэйчүүд адилхан гэх бодол, хариуцлага хүлээхээс эмээх зэрэг сэтгэлзүйн нөлөөллөөс болдогыг үгүйсгэхгүй.
Тэгвэл олны танил амьдрал зохиож байгаагүй гоонь эрчүүдийг та бүхэндээ танилцуулж байна.
Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар
“Содура”, “Бид гурвын болзоо”, “Нүдэн сондор” зэрэг уран сайхны кинонд тоглож, чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан хүн бол загвар өмсөгч О.Амгаланбаатар. Өдгөө 32 настай тэрээр гэр бүл зохиож байгаагүй ч олны танил хэд хэдэн бүсгүйтэй хамтран амьдрах хүртлээ үерхэж нөхөрлөж явсан. Түүний анхны хайр бол загвар өмсөгч Энэрэл. Гэвч тэд үерхэлийнхээ явцад цусан төрлийн садангууд байснаа мэдээд хоёр тийш болсон гэдэг. Түүний дараа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр олонд танил болсон бүжигчин Бямбаатай хамтран амьдарч байсан.
Түүний хувьд сайхан бүсгүй гэдэг тодотгол АРИУХАН, ИТГЭЛТЭЙ, ТУУШТАЙ зантай бүсгүйг хэлдэг гэж ярилцлагадаа дурьдсан байдаг. Мөн ойрын хугацаанд амьдралаа зохиох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсээр байгаа.
Жүжигчин Батушка
Шинэ үе хамтлагаас ажлынхаа гарааг эхэлж байсан жүжигчин Батушка өдгөө 34 настай. Гэвч тэр одоог хүртэл гоонь эрийн амьдралаар амьдарч яваа.
Одоогоос 10-аад жилийн тэртээ дуучин Наратай үерхэдэг гэдгээ албан ёсоор зарлаж байв. Түүнийг алс холын Энэтхэг оронд Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр явсан араар амраг хайрт Нара нь хүүгийнхээ аавтай уже учир ургуулсан байдаг.
Тэдний хайрын түүх ийнхүү төгссөн ч одоог хүртэл экс найз бүсгүйдээ сэтгэлтэй гэдгээ харуулсан уу, эсвэл эр хүний ёсоор уучилсан гэдгээ үзүүлсэн үү өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр Нарадаа баглаа дүүрэн цэцэг барьсан үйл явдал сошиалаар нэг цацагдаж байсан.
Ямартаа ч, Батушкагийн сонголт Нара жанр шүү, бүсгүйчүүдээ.
Бизнесмэн Б.Самади
Охид хүүхнүүдийн хүсэл мөрөөдөлд байдаг “цагаан морьт ханхүү” бодит амьдралд дээр тэр тусмаа Монголд хэд хэд бий. Гэхдээ тэдний дийлэнх нь “эзэнтэй”, бас хүүхэдтэй.
Тэгвэл хүүхнүүдийн мөрөөдөлд байдаг баян, царайлаг, боловсролтой, эхнэр хүүхэдгүй, олны танил ганц залуу нь “Е-март” сүлжээ дэлгүүрийн салбарын захирал, УИХ-ын гишүүн С.Батболдын гэргий Х.Отгонтуяа хатагтайн дагавар хүү Б.Самади. Тэрээр өдгөө 33 настай ч гэр бүл зохиож амжаагүй, ганц бие.
Б.Самади одоог хүртэл эхнэр авахгүй байгааг түүний эцэг эхтэй холбон тайлбарлах хүн олон. Тэрээр залуу халуун насандаа Номин гэх бүсгүйд ухаангүй дурлаж, орон гэрээр нь орж гардаг байжээ. Гэвч С.Батболд гишүүн болон түүний эхнэр Х.Отгонтуяа нар “зиндаа тохирохгүй, боловсол нимгэн” гэх үндэслэлээр хүүгийнхээ сонголтыг голж, хөөрхий бүсгүйг нүд үзүүрлэсээр байгаад Б.Самадигаас салгасан түүх байдаг.
Дуучин Темпо
“25-р суваг” телевизийн бүтээл “Making The Band” нэвтрүүлгээс төрөн гарсан “Mixx” хамтлагийн гишүүд өдгөө тус тусын уран бүтээлийг хийх болсон. Тус хамтлагийнхнаас хамгийн их дуулиан тарьдаг нэгнээр реппер Темпог нэрлэж болно.
Өдгөө 31 настай Темпо жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй хайр дурлалын романс үүсгэж дөрвөн жилийг үдсэн. Жүжигчин бүсгүй ч түүнтэй гэрлэнэ гэдгээ бат итгэлтэй хэвлэлд ярьдаг Темпо нэг л өдөр хаягдсан. Түүнийхээ дараа “Ex Calling” “Хэрэггүй” зэрэг дуу гарган, дууны клипэнд жүжигчин бүсгүйтэй тун ч адилхан бүсгүй тоглуулсан байдаг.
Язарсан арьстай бүсгүйд татагддаг хэмээн ярилцлага өгсөн тэрээр ойрын жилүүдэд гэр бүлийн амьдрал зохиохгүй гэдгээ ойр дотныхондоо дуулгадаг гэсэн. Магадгүй түүний сэтгэлийн шарх аниагүй, арилаагүй яваа бололтой.
Хөтлөгч Чойжоо
“UBS” телевизийн хөтлөгч Ц.Чойжилсүрэн буюу Чойжоо гоонь эрсийн жагсаалтад багтаж байна. Одоогоос 6 жилийн тэртээ “Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон МҮОНРТ-ийн хөтлөгч Э.Уянгатай хайрын романс үүсгэж байсан билээ. Хайрын баяраар Чойжоо хайрт бүсгүйгээ олны өмнө баярлуулж олны хайрыг татаад авсан удаатай.
Тэр ондоо тэд хамтдаа Австрали улсад суралцахаар яваад хайрын романсаа төгсгөөд ирсэн. Э.Уянгаа өөрийн цахим жирэмсэн мэт зургаа “хөл хүнд” хэмээн олны хүртээлж болгож дараа нь болохгүй зүйлээрээ тоглосон байна гэж уучлалт хүсч байсан. Хосуудын салалтын шалтгаан үүнээс болсон уу, аль эсвэл өөр шалтгаан байсан уу гэдэг нь тэдний дундын нууц хэвээр үлдсэн.
Хөтлөгч Э.Уянга өдгөө хоёр хүүхдийн ээж, хүний халамжит хань болсон.