Шүүдэр продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл “Хотулун гүнж” УСК анхны тисерээ цацлаа. Өрнө дорнын түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байна. Тисерийн хөгжмийг Г.Даваахүү бичсэн агаад, кино “Монгол мохошгүй” гэсэн уриатай ажээ.
Жүжигчин Цэдо буюу М.Цэрэндолгор “Тютю” уран сайхны кино, “Яг түүн шиг” шоугаар олын танил болсон. ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг /ГИТИС/ жүжигчний мэргэжлээр төгсчээ. “Хотулун гүнж” киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна.
Зураг авалт нь талдаа орж байгаа тулаант төрлийн энэ кино 2021 оны 11 сард нээлтээ хийхээр товложээ. Дараах линкээр үзээрэй.