Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»38 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй дуучин Ука-гийн амжилтын нууц
Папарацци

38 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй дуучин Ука-гийн амжилтын нууц

coolНийтэлсэн: cool11/06/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярыг /Ука/ танихгүй хүн цөөхөн биз ээ. “Voice mongolia” тэмцээний шүүгчээр ажиллаж эхэлсэн тэрээр өнөөдөр 38 нас хүрч байна.

Тэрээр 1982 оны 11-р сарын 06-нд Улаанбаатар хотод төрж өссөэ байна.
Ука багын нь л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг байсан тэрбээр Нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгссөн аж.
Ямар ч юмханаар өөрийгөө болгодог Ука наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ. Мода дагадаг Укаг өргөн өмдтэй сургууль руу оруулахгүй болохоор сургуулийн үүд хүртэл өмсөөд, завсарлагаанаар дахиад л өмсчихдөг байсан гэдэг.


Арван жилээ төгсөөд Ука ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний “Орхон” дээд сургуульд орсон байдаг. Гэвч Укад хэлмэрч, нарийн бичгийн даргын мэргэжил зохисонгүй. Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн ч хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй уначихжээ. Гэхдээ шалгалтад унасан нь түүнд өөр оргилыг нээж өгсон юм. Ангирмаа багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд “Nature sounds”-даа бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон байна. Ука “Киви” хамтлагт орох анхны алхмаа хийсэн нь энэ байлаа.
Ука дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан. Дуучин Укагийн өөр нэгэн мэргэжил нь бүжигчин юм.


Дуучин Укаг шаргал үсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний төрөлхийн үс нь бор өнгөтэй ч арав гаруй жил алтан шаргал өнгөөр үсээ будаж байгаа гэнэ.
Укаг эрлийз гэж олон хүн боддог. Гэвч тэр гадны ямар ч цус байхгүй монгол хүн. Түүний аав Даваа Увс аймгийнх, харин ээж Заманд Хөвсгөл аймгийнх. Укагийн ээж удган бөгөөд Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагчаар тодорч олны анхаарлыг татаж байсан нэгэн билээ. Арван хуруундаа алтан бөгж эрийлгэсэн тэрбээр үүнийгээ өөрийнх нь имидж гэж тайлбарлажээ.
Ука далан дээрээ зүрхэн, гэдсэн дээрээ хятад ханзан шивээстэй. Түүний хятад ханзан шивээс тэнгэр, газар, шороо хэмээх утгыг илэрхийлдэг бол жинхэнэ үүрэг нь дуучин бүсгүйн олгойны хагалгаанаас үлдсэн том гэгч сорвийг догь гэгч нь нууцалдагт оршино. Этгээд гэдгээрээ алдаршсан тэрбээр фэнийхээ өгзөг дээр гарын үсэг зурсан анхны монгол дуучин. Хөл бөмбөгийн тэмцээний үеэр Укаг харсан хөрслөг бор залуу өгзөг дээрээ гарын үсгийг нь зуруулахыг хүсчээ. Ука гарын үсгээ зурж байхад залуу өгзгөө чангалсан нь түүнд хөгжилтэй санагджээ. Эелдэг Укагийн ачаар фэн залуу мөрийний 500 мянган төгрөгтэй, өгзөг дээрээ Укагийн гарын үсэгтэй болжээ.


Шударга шулуухан зантай Укагийн онигоог дуучин Хонгор телевизийн нэвтрүүлэгт орохдоо дэлгэж байв. Сонгуулийн үеэр “Киви” хамтлаг Хөвсгөл аймагт тоглолтоор очжээ. Тоглолтын өмнө тайзны ард орон нутгийн телевизийнхэн орж ирээд “Ө.Энхтүвшин гишүүний сурталчилгааны ажлаар манай аймагт ирсэн гэж сонслоо. Ө.Энхтүвшин сайдын талаар юу гэж боддог вэ?” хэмээн асуухад хамтлагийн ахлагч Ука: “Ө.Энхтүвшин сайд бол боловсролын салбарт их юм хийсэн мундаг улс төрч гэж боддог” хэмээжээ. “Жишээ нь юу хийсэн бэ?” хэмээн сурвалжлагч лавшруулан асуухад Ука хэсэг бодолхийлснээ “Жишээ нь үү жишээ нь мэдэхгүй” гэж хариулсан гэдэг.


Укаг ганган хүүхэн гэдэг. Түүний дуртай брэнд Channel, Gucci. Тайзан дээр гарахдаа Christian Dior Cherry-г түрхдэг. Халуухан Укагийн дотуур хувцасны сонголтод үргэлж Calvin Klein багтдаг гэнэ лээ.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.