Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Долоо дахь тоглолтоо хийх хийлч Дээгийгийн сонирхолтой баримтууд
Папарацци

Долоо дахь тоглолтоо хийх хийлч Дээгийгийн сонирхолтой баримтууд

coolНийтэлсэн: cool11/09/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонгодог урлагийг хийл хөгжмөөр дамжуулан олонд таниулсан хүн бол хийлч Ч.Дэлгэрцэцэг. Тэрээр эрхэмсэг дүр төрх, донжтой, хөгжилтэй яриагаараа олны анхаарлыг татаж чаддаг нэгэн. “Бурханы авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа тэрээр 7 дахь бие даасан тоглолтоо хийхээр зэхэж буй аж.
“Never enough” нэртэй уг тоглолт ирэх сард болно.

Хийлч Дээгийгийн хувьд долоон настайдаа “Хөгжим бүжгийн коллеж”-ийн хийлийн ангид орсон байна. Тэрээр тус сургуулийн хийл болон төгөлдөр хуурийн ангид хоёуланд нь тэнцсэн. Хийлийн ангид орох болсон шалтгаан нь хийлийг сургуулиас нь өгдөг, төгөлдөр хуурийн ангид орвол гэрт нь төгөлдөр хуур байх шаардлагатай байсан тул ээжтэйгээ зөвлөлдөн хийлийн ангийг сонгожээ.


Тэрээр АНУ-ын Мичиган мужийн ‘’Grand Valley’’ их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн байна. Хийлч Дээгий АНУ-д суралцаж байх хугацаандаа нөхөр, хүүхэдтэй болсон. Түүнийг хүүг Ананд гэдэг бөгөөд, хүүгийн аав нь Дэлхийн банканд ажилладаг эрхэм байжээ.

Харин өдгөө тэрээр уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейлитэй ханилсан юм. Хийлч бүсгүй “Эр хүний “Надад даалгачих, би зохицуулъя” гэдэг зан чанар таалагддаг. Амьдралд зөндөө л асуудал байдаг. Тэгэхэд “Зүгээр зүгээр. Надад даалгачих. Би зохицуулъя” гэдэг эрчүүд их сайхан санагддаг. Эр хүн итгэл даахуйц байх ёстой” гэж хэвлэлд ярилцлага өгч байжээ.


Хийлч Дээгий хамгийн анх “Хэнтийн өндөр ууланд” аялгууг тоглож олонд танигдаж байсан.

“Deegii’s music school” хөгжмийн сургуулиа ажиллуулж, олон бяцхан хүүхдүүдийг сонгодог урлагт хөтөлж яваа нэгэн.
Хийлч Дээгий түүхэн “2000” уран сайхны кинонд монгол хатны дүрд тоглосон. Тэрээр “Миний амьдралд үнэхээр мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээсэн. Надад кинонд тоглох санал дахин ирвэл зохиолтой нь танилцаж үзнэ. Хүнд зохих дүр, зохихгүй дүр гэж байдаг шүү дээ. Ер нь би аливаа саналыг уран бүтээлч сэтгэлгээгээр хүлээж авдаг” гэжээ.

Хийлч Дээгий “Хэнтийн өндөр ууланд” “Гайхмаараа” “Үлэмжийн чанар” “Амьдрал” зэрэг дөрвөн цомог гаргаж байсан. Харин тэрээр өнгөрсөн оноос шинэ цомгийнхоо ажилд орсон байна. Тэрээр сүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ удаагийн цомогт маань цоо шинэ уран бүтээлүүд багтаж байгаа. Монголын сонгодог урлагт хүчин зүтгэж яваа хүний хувьд хийл хөгжмийн шинэ бүтээлүүдийн тоог олшруулах зорилтыг тавиад байна” гэжээ.


Түүний “Өвөл” хэмээх уран бүтээл олонд ихээхэн таалагдаад буй. Тэрээр тус уран бүтээлийнхээ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өвөл” хэмээх уран бүтээлийнхээ клипийг маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-руу явж хийлгэсэн. Ер нь жилийн өмнө бүтээлийн маань зохиол нь бэлэн болчихсон байсан” гэжээ.

 

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.