Цуутай хүүхэн хуримгүй,дуутай тэнгэр хургүй гэдэг үг монголчууд бидний дунд амнаас ам дамжин ирсэн. Хэдэн сая, хэдэн тэрбум хүний дундаас сайн ханьтай болно гэдэг амаргүй. Зохиосон амьдрал нь болж бүтэхгүйн улмаас салж, дараагийн амьдралаа зохиодог явдал үеийн үед байсаар ирсэн. Тэгвэл олны танил бүсгүйчүүдээс хоёр болон түүнээс олон амьдрал зохиосон бүсгүйчүүдийг тоймлон хүргэе.
Жүжигчин Оюунчимэг
МУГЖ Л.Баттулга буюу Аглуугийн амин хайртай гэргий Оюунчимэг анхны нөхөр, охиноо орхиж энэ амьдралаа зохиосон.
Аглуугийн анхны гэргий В.Уянга хэмээх боловсролтой, эгэл даруухан бүсгүй бөгөөд жүжигчинд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн энэ бүсгүй англи-испани хэлний орчуулагч мэргэжилтэй. Хувиараа орчуулгын төв ажиллуулдаг, амьдралаа, гурван хүүхэдтэйгээ хамт часхийтэл авч яваа хатагтай В.Уянга “Британика” нэвтэрхий толь дээр ажиллаж, мэдлэг, чадвараа гайхуулсан нэгэн.
Одоогийнх нь гэргий шиг олны өмнө гарах нь бүү хэл нялх биетэй байхад нь салж одсон нөхрийнхөө талаар хүртэл ганц үг ган хийдэггүй дэндүү даруу, дөлгөөн, бодь бүсгүй хэмээн түүнийг найз нөхөд нь амаа олохгүй магтацгаах юм билээ.
Эдний дундаас гарсан хоёр хүүхдийн хоёр том нь охин бөгөөд 2005 оны үед В.Уянга бага хүүгээ төрүүлээд удаагүй байхад Аглуу одоогийн гэргий Н.Оюунчимэгтэй үүсгэсэн хайрын романсаа лавшруулж, хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Гурвын гурван хүүхэдтэй, тогтсон амьдрал дундуур нь орж ирсэн жүжигчин бүсгүй Оюунчимэгийг Аглууг эргүүлдсээр авч суусан хэмээх нэгэн ч байх юм билээ.
Юутай ч ноён Л.Баттулгад хоёр алаг нүдтэй охин төрүүлж өгсөн жүжигчин Н.Оюунчимэг өмнө нь хошин урлагийн нэрт мастер Дашхүүгийн хүү найруулагч Д.Галбаяртай амьдарч байсан бөгөөд дундаасаа гарсан охинтой.
Хамгийн сонирхолтой нь, найруулагч Д.Галбаяр Драмын театрын хамгийн хөөрхөн, хамгийн авьяастай жүжигчин, үзэсгэлэнт Хулантай суусан нь нэг бодлын амьдралын эргүүлэг ч гэмээр, шоглоом ч гэмээр сонин тохиолдол. Харин урлагийнхан нь тэднийг дурлалын дөрвөлжин хэмээн өхөөрддөг.
Жүжигчин Н.Оюунчимэгийн тухайд авьяаслаг жүжигчний дөч хэвийсэн насанд учирч, хоёр хөөрхөн охин төрүүлж өгөн, эрх дарх гэгчийг үндсэн утгаар нь хэрэгжүүлдэг Аглуугийн хайрын бурхан нь. Дөрөө дөрөх насандаа шинэ амьдрал зохиож, хайрын баланд мансуурсан ноён Л.Баттулга ч өнгө жавхаа нэмж, уран бүтээлчийнх нь эр бяр ид тэгширч яваа. Эхнэр, өөрсөдтэй нь усны дусал мэт адилхан алаг нүдэн охидоо хөтлөн жинхэнэ од шиг алхдаг, гайхуулдаг тэд өмнөх, урьдах амьдралыг нь эс тооцвол үлгэр жишээ, аз жаргалтай гэр бүлүүдийн нэг.
Анхны нөхөртэйгээ суухаасаа өмнө төрөлх Сэлэнгэдээ нэг залуутай хамтран амьдарч, үр хүүхэдтэй хүртэл болж амжсан жүжигчин Н.Оюунчимэг анхны хүүхдээ мөн л аав дээр нь орхисон хэмээх явган яриа байдаг агаад үнэн, худлыг бид нягталж чадсангүй.
Жүжигчин Аглуугийн тухайд анхны эхнэр В.Уянгаасаа гурав, одоогийн эхнэр Н.Оюунчимэгээс хоёр, харин 6 дахь хүүхэд нь Дорнодод байдаг аж. Анхны гэргий В.Уянгатайгаа суухаас өмнө дотно харилцаатай байсан Дорнод нутгийн бүсгүй түүнд хүү төрүүлж өгсөн бөгөөд өдгөө 22 настай том эр байдаг байна. Тиймдээ ч жүжигчин Аглуу зургаан хүүхэдтэй баян аав хэмээн бахархдаг нь аргагүй.
Дуучин Э.Чулуунчимэг
Дуучин Э.Чулуунчимэгийг хувийн амьдралаараа сенсаци дэгдээдэг гэж муулах хүн цөөнгүй. Гэвч бүсгүй хүний зовлонг энэ биеэрээ эдэлж яваа түүнийг өмөөрөх хүн түүнээс олон. Түүний хувьд хоёр дахь амьдралаа улсын начин Цэрэнтогтохтой эхлүүлсэн бөгөөд өдгөө хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж буйг зарим эх сурвалжууд хэлдэг.
Дуучин Ч.Цэлмүүн
“Universe best songs” тэмцээний Гранпри шагналт, 2008 оны оюутан мисс, дуучин Ч.Цэлмүүн анхны нөхөр Н.Алтанхайрханаасаа салаад багагүй хугацаа болсон. Дундаасаа нэг хүүхэдтэй тэдний хувьд хэн хэн нь хоёр дахь амьдралаа зохиогоод буй.
“Грек” Зулаа
Ерээд оны эхээр дүрэмт хувцастай жаал сурагчийн ширээнээс бизнес хийж томчуултай ана мана, ач тач өрсөлдөж өдгөө Монголын толгой баячуудын эгнээнд алхаж яваа нь “Морьтхангай” группийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэ. Төдийлөн түмний нүдэнд өртөөд байдаггүй энэ эрхэм “Лаки минт” шүдний ооны рекламаар олны танил болсон жүжигчин Ц.Наранханд буюу олноо грек Зулаа хэмээн алдаршсан бүсгүйтэй Их тэнгэрийн аманд цуутай хурим хийж байсан нь 10-аад жилийн өмнөх явдал.
Тухайн үед жүжигчин бүсгүй эр нөхөртөө алтернатив Отгоотой хамтран “Чамдаа зориулья” гэдэг дуугаар бэлэг болгон дуулсан нь баячуудын хөлгүй хуримын тухай ярианы бас нэгэн сонин болж байсан санагдана. Харамсалтай нь нэг хүүхдийн эцэг эх болсон тэдний дурлал удаан үргэлжилэлгүй хоёр тийш болсон.
Харин тэр цагаас хойш “Лаки минт” Ц.Наранхандыг одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын бизнесийн дотны түнш Биллигийн ах сингапур эртэй романс үүсгэж явсан гэдэг.
Харин эцэст нь эмч залууг ханиараа сонгон, жил дараалан хоёр хүү төрүүлснээр “хүмүүжсэн” гэдэг. Тэрээр өдгөө ээж нарын дунд алдартай “Эх үрийн судар” номыг бичсэн байдаг. Түүнийг бөөгийн онгод авсан гэх мэдээлэл ч бий.