Цахим ертөнцөд идэвхитэй байдаг иргэн Осоржамаа хүн амины хэргээр саатуулагджээ. Өдгөө тэрбээр Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар архидан согтуурч байх үед хүний амь эрсэдсэн бөгөөд үхлийн шалтгаан гадны нөлөөтэй эсэхийг шалгаж байгаа аж.
Харин албан бус мэдээллээр нас барсан иргэн архины хордлогын улмаас нас барсан гэх мэдээлэл байна.
Уг хэрэг өнгөрсөн шөнө болсон аж. Бидэнд ирсэн мэдээллээр архидан согтуурч байх үед нэг иргэн зуух руу унаж нас барсан тул тухайн үед байсан хүн бүрийг шалгаж тайлбар авч байгаа юм байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.