УИХ-ын гишүүн Т.Амартүвшин муугүй тогооч гэдгээ хөл хориотой энэ өдрүүдэд сошиал найзуудаа батлаж байна. Тэрээр хөл хорионы хугацаанд гэр бүлийнхэндээ гарынхаа амттай сайхан хоолоор дайлахаа амалсан гэнэ шүү.
Тиймээс хийж буй хоолныхоо зургийг өөрийн цахим хуудаснаа жор, хийх аргуудтай нь оруулж эхэлсэн байна.
Т.Амартүвшин гишүүний хувьд эхнэр охин хүүгийн хамт амьдардаг. Банкны зээлийн хүүг бууруулах тал дээр бодиттой арга хэмжээ авна гэсэн амлалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.