Жүжигчин А.Туяа таргалах замаа сонгох уу
Зүс царай, гоолиг бие, бүсгүй аалиараа олны анхаарлыг өөртөө татдаг бүсгүй бол жүжигчин А.Туяа.
Өдгөө 35 настай тэрээр ганц бие хэвээр насыг илээж яваа. Өөрийнхөө хагас нүцгэн зургийг бахдалтайгаар нийтэлдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа өглөө босоод ямар хоол хийх вэ гэдгээ боддог болсон талаар нийтлэжээ.
Тэрээр “Гэрт байхаар үнэхээр өглөө юу идэх үү, өдөр юу идэх үү, орой ямар хоол хийж идэх үү гэсэн бодлууд толгойд орж ирдэг юм байна” хэмээн бичжээ.
Гоолиг нарийн бэлхүүсээрээ эрчүүд бүү хэл бүсгүйчүүдийн нүдийг булаадаг түүнд санаа зовиносон фенүүд нь хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.