“Гацуурт” компанийн эзэн Л.Чинбатын ганц хүргэн Батка буюу Бат-Эрдэнийг танихгүй хүн ховор.
Хөрөнгөтэй хадам, хөдөлмөрч эхнэрийн нэр нөлөөгөөр олонд танигдсан тэрээр хөл хорионы өдрүүдийг зүгээр өнгөрүүлэхгүй, хостой болгох санаачлагыг ганц бие хүмүүст хүргүүлж байгаа аж.
Энэ тухайгаа “Бүгдээрээ жаахан бүтээлч байя. Ирэх наймдугаар сард хосуудын маань карантинд олдсон бэбэнүүд төрөх ч юм билүү” гэжээ.
Түүний хувьд гурван хүүгийн аав бөгөөд эхнэрээсээ одонгийн хүүхэд нэхсээр байгаагаа зарласан.