Сүүлийн үед загварын ертөнцөд Кадр хэмээх залуу онцгойрч гарч ирэн олны танил алдартнуудыг хуйлруулах болсон.
СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 онд төгсөж, өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосон Б.Энхбаатар хэмээх энэ залуу өдгөө 28 настай.
Тэрбээр европ болон монгол хувцасны хэв маягийг хослуулсан, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой “Намрын өнгө”, “Монгол бахархал”, “Галт шувуу”, “Аясгалан” зэрэг загварын цуглуулгаа гаргаж байв.
Түүнчлэн монгол хувцасны загвар, элемент, гоёл чимэглэлийг ямар ч төрлийн хувцастай хослуулахад дэгжин, тансаг болдгийг түүний урласан бүтээлүүдээс харж болно.
Тэрээр “Кадр” брэндээ гаргаад дөрвөн жил гаруй болсон бөгөөд залуусыг үндэсний хувцсыг орчин үеийн хэв шинжид хувиргасан, өдөр тутмын хувцас өмсөхөд нь гол үүрэг гүйцэтгэж байгаа аж.