Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй, шударга шулуун үгтэй, эршүүд зан чанартай дуучин бол А.Хишигдалай.
Өөрийнхөө гадаад гоо үзэсгэлэнг хэдхэн жилийн дотор төрөл арилжсан мэт өөрчилсөн тэрээр хөл хориотой өдрүүдэд гэрээсээ хамраа ч цухуйлгаж болохгүйг фенүүддээ зөвлөжээ.
Мөн дархлаагаа унагахгүйн тулд хоолоо сайн идэхийг сануулж, өөрөө ч “амьдрахын тулд идэж” байгаагаа хэлсэн байна.
Тэрээр Татар хамтлагийнхантай хамтарсан шинэ уран бүтээлийн клипны зураг авалттай байсан ч, хөл хорионы улмаас шинэ уран бүтээл нь зогссонд сэтгэл дундуур байгаагаа мөн дуулгажээ.