Эмоци хамтлагийн үндсэн уран бүтээлчдийн нэг жүжигчин Тэмүүжин буюу Тэмка гэрийнхээ гал тогооны боссын ажлыг чадварлаг гүйцэтгэх болсон гэнэ шүү. Гарын хоол сайтай гэгддэг тэрээр эхнэр хүүхдүүддээ орой бүр дуртай хоолыг нь гараа гарган хийж өгдөг болсон гэнэ.
Энэ тухайгаа “Сэгсийтэлээ хоол хийж байна” хэмээн нийтлэсэн байна.
Жүжигчин Тэмкагийн хувьд нэлээд халамжтай аав бөгөөд хоол унд хийхдээ эхнэрээсээ илүү гэнэ. Гэрт нь зочин ирвэл Темка л гардаж хоол ундаа хийдэг, харин жүжигчин Нарансолонго хажууд нь туслах тогооч маягаар бэлтгэх ажил хийж өгдөг аж.
Түүний аав, ээж хоёр нь насаараа Талх, чихрийн үйлдвэрт ажилласан бөгөөд Тэмка хоёр дүүгээ гардан өсгөжээ. Тиймээс тэрээр хоолыг төвөггүй хурдан, амттай хийж сурсан гэдгээ нэгэн ярилцлагадаа дурьдсан байна.