“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар гуч гарсан хойноо гэр бүл зохиож, гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалыг мэдэрч яваа. Тэрээр хөл хорионы өдрүүдэд эхнэртэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж буй бололтой.
Өөрийн цахим хуудаснаа “Карантинд юу эсийг хийхэв” хэмээх гарчигтай, гэрэл зургийг цахим хуудаснаа нийтлэжээ.
Түүний гэргийг Хулан гэдэг. Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлсэн тэд өнгөрөгч зун бяцхан охины аав ээж болсон.
Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай.
Түүний мөрөөдөл ийн биеллээ олжээ.