Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хүүхдээ өөрөө өсгөж байгаа хариуцлагатай олны танил аавууд
Папарацци

Хүүхдээ өөрөө өсгөж байгаа хариуцлагатай олны танил аавууд

coolBy cool11/25/2020Updated:11/26/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Аяндаа л болдог юм”, “эртхэн хүүхэдтэй болсон нь дээр”, “хүүхэд өөрөө өсчихдөг” гэсэн үгсийг та олонтоо сонсож байсан биз. Харин эдгээр үгсийг сүүдэр мэт дагалдах “хариуцлага”-ын тухай хэр их сонссон бол? Эцэг эх нь саллаа ч хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхээс эмээдэггүй аавууд монголд олон бий.

Тэднийг төлөөлүүлэн өөрөө хүүхдээ өсгөж буй олны танил аавуудыг тоймлон хүргэе.

Найруулагч Б.Тамир


Фантастик продакшны найруулагч, жүжигчин Б.Тамирыг танихгүй хүн үгүй. Оюутан байхдаа доод курсынхаа бүсгүй, жүжигчин Золзаяад сэтгэл алдарч хамтын амьдралаа эхлүүлснээр тэдний бяцхан охин мэндэлсэн. Мань эр охиноо гурван настай байхад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээр хос хоёр амьдралдаа цэг тавьсан. Найруулагч Б.Тамир өөрийн алдаа дутагдлаа ухамсарлаж, сайн хань байж чадахгүй ч сайн аав байж чадна гэдгээ батлаж, охиноо өөр дээрээ гардан өсгөж яваа.

Жүжигчин М.Баярбат


Мөн л Фантастикаар овоглож дэлгэцийн уран бүтээлийг эзэгнэж яваа залуу. Хорьж болдоггүй 20 насандаа н.Хонгорзул гэх үеийн бүсгүйтэй гэр бүл зохиож охин, хүүгийн аав болсон. Гэвч залуу хүний зугаа цэнгэл, ааг омгоор шоу цэнгээний шуугианд олон удаа өртсөн нь тэдний салалтын нэг шалтгаан болсон гэдэг. Нөхрийнхөө наадам наргианыг тэвчиж тэсэлгүй хоёр хүүхдээ М.Баярбатад үлдээгээд орхиж явсан байдаг. Тухайн үед охин нь 4 настай, хүү нь ой гарантай байжээ. Хэдийгээр хосууд хүүхдүүдээ бодож эргэн нийлсэн боловч дахин салсан. Өдгөө өөр өөрсдийн амьдралаа зохиож, энгийн сайхан харилцаатай явдаг гэсэн. Жүжигчин М.Баярбат өнгөрсөн 6-7 жилийн хугацаанд шоу цэнгээнийхээ “хор дарж”, хоёр хүүхдээ гардан өсгөсөн шигээ шинэ амьдрал саяхнаас зохиосон. Түүний хоёр хүүхэд одоо М.Баярбатын ээж дээр байдаг гэсэн.

Жүжигчин Ганбаяр


“Бүдүүн” Ганбаа нэрээр олонд танигдсан жүжигчин Ганбаа эхнэрээсээ салаад багагүй хугацааг үдэж байна. Шинэ амьдралдаа яарахгүй байгаа тэрээр оюутан байхдаа үеийн бүсгүйтэйгээ гэрлэж хүү, охины аав болсон. Тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө эхнэрээсээ салж, байр орон сууцаа ах дүү нарынхаа нэр дээр шилжүүлсэн гэх мэдээлэл байдаг. Мөн өөрөөсөө эгчид бүсгүйтэй амраглаж, авто машин бэлгэнд авсан шуугиан сошиалаар дэгдэж байв. Харин энэ бүхэнд жүжигчин залуу ямар ч хүүхэн шуухан байгаагүй, байр машин аваагүй. Эхнэртээ байраа үлдээсэн, оронд нь хүүхдүүдээ өөр дээрээ авсан гэдгээ нэгэн ярилцлагад орохдоо хэлж байсан удаатай.

Жүжигчин Г.Эрхэмбаяр


Мөрөөдлийн театрын захирал Г.Эрхэмбаярыг оюутан цагаасаа ханилсан ханиа дөрвөн хүүхэдтэй нь орхиод, хамтлагийнхаа залуу бүсгүй А.Намуунтай хамтран амьдарсныг хүмүүс мэддэг. Гэхдээ тэрээр дөрвөн хүүхдийнхээ хоёрын өөр дээрээ авсан ч, том охин нь Намуунтай таарч тохирохгүйгээс ээж дээрээ очсон байдаг.

Г.Эрхэмбаярыг гуравдахь охин нь дагасан бөгөөд Намууны охин хүү хоёртой ойр дотно өсч яваа.

Загвар өмсөгч О.Билгүүн


Нэг хэсэг БНСУ-ын Гангнам дүүрэгт эгчмэд бүсгүйтэй амьдардаг хэмээн шар хэвлэлүүдээр бичигдэж явсан модель О.Билгүүн өдгөө хувийн бизнесээ өргөжүүлж олон гайхалтай ажлуудыг эх орондоо хэрэгжүүлээд байгаа. Түүнийг чадварлаг загвар өмсөгч, бизнесменээс гадна урлагт чамгүй авъяастай гэдгийг уншигчид маань мэднэ. Бүхий л зүйлд эв дүйтэй тэрээр анхны эхнэрээсээ ганц охинтой. Охиноо амь шигээ хайрладаг тэрээр саяхнаас залуу найз бүсгүйтэй болсон байна лээ. Тэгсэн ч гэлээ тэр сайн аав.

Найруулагч Д.Галбаяр


Найруулагч Д.Галбаяр анхны амьдралаасаа Г.Энхлүүн гэх охинтой. Г.Энхлүүн охин өдгөө 18 настай. Д.Галбаярын  анхны эхнэр жүжигчин М.Оюунчимэг нь охиныг гурван настай байхад ажлын хамтрагч, МУГЖ Л.Баттулга буюу Аглуутай амрагын харилцаа тогтоосноор хосууд хоёр тийшээ болсон. Жүжигчин Аглуу ч эхнэр гурван охиноо орхин М.Оюунчимэгтэй ханилсан байдаг. Тиймээс Д.Галбаяр найруулагч охиноо өөр дээрээ өсгөж, удаан ганц бие явсны эцэст “хөөрхөн” Хулантай гэрлэсэн байдаг. Тухайн үед охин нь 12 настай байж, юмны наадах цаадахыг ойлгодог насанд ирсэн учраас аавыгаа шинэ амьдрал зохиоход нь их дэмжиж байсан гэдэг.
Сонирхуулахад, Д.Галбаяр найруулагч өмнөх болон одоогийн эхнэрүүдтэйгээ СУИС-ийн нэг ангид суралцаж төгссөн байдаг.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.