Монголын шилдэг 20 групп компанийн нэг Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан салбартаа салбартаа тэргүүлэгч компанийг толгойлсон залуу удирдагч бүсгүй.
Тэрээр бага хүүхдээ гаргасны дараа нэлээдгүй жин нэмсэн ч, маш түргэн хугацаанд хасч улмаар улсын чанартай бодибилденг фитнесийн тэмцээнд амжилттай оролцож байсан.
Тэрээр ажлын өдрүүдэд эрт босоод хамгийн түрүүнд дасгалаа дараа нь багахан хэмжээний иог, бясалгал хийдэг ажээ. Энэ тухайгаа “Зөв амьдарна гэдэг нь миний хувьд зөвхөн карьерын амжилт биш эрүүл мэнд, гоо сайхан, найз нөхөд, гэр бүл гээд маш олон зүйлээс бүрддэг. Дасгалын хувьд фитнесс, кроссфит, бодибилдинг зэргээс гадна аэробик, иог, балет, цэнгээнт бүжгийн мэдрэмжийг авч, эмэгтэйлэг байдлаа гээхгүй явахыг хичээдэг.
Спортын хувьд би кикбоксоор хичээллээд удаж байна. Энэ спортоос хурд, тэсвэр хатуужил, хөдөлгөөний эвсэл сурдаг. Хооллолтын хувьд уураг, нүүрс ус хоёроо аль болох тааруулж хэрэглэхийг хичээдэг. Манайх оффистоо ProFit Gym гээд фитнесс төв нээсэн. Ажиллагсдадаа өглөө эрт эсвэл цайны цагаараа фитнессээр хичээллэхийг уриалдаг. Харин оройдоо хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ ном уншиж харилцан ярилцан үдшийг өнгөрөөх дуртай. Амралтын өдрүүдээр аль болох агаар салхинд гарч ууланд авирах дуртай” хэмээн нэгэн ярилцлагандаа ярьжээ.