“X түц” хамтлагаар овоглож явсан залуу жүжигчин А.Хулан өдгөө охин, хүүгийн хамт амьдарч байна. Өөрийнхөө бага насны гэрэл зургийг охиныхтойгоо харьцуулж нийтэлсэн тэднийг “ээж охин гэсэндээ эгэлгүй ижилхэн юм аа” гэх хүн олон.
А.Хулангын хувьд анхны амьдралаа онгоцны нисгэгч залуутай эхлүүлж, охиноо төрүүлсэн. Гэвч тэдний амьдрал богино настай байсан. Бага хүүгээ төрсний дараа урлагаасаа түр хөндийрч нам гүм байгаа залуу жүжигчин маань нэг хэсэг шар хэвлэлийн баатар болоод байсан билээ. Түүний нөхөрийг 60 гарсан Өвөрмонгол өвөө бөгөөд тэд гэрлэж, хүүтэй болсон гэх мэдээллүүд цацагдаж олны анхаарлыг татаж байсан.
Тухайн үед А.Хулан мэдэгдэл хийж нөхрөө Хятад, Өвөрмонгол хүн биш хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдэгдэж байсан. Тэрээр “Миний хань гэр бүлдээ хайртай надад түшигтэй, надаас тодорхой насаар ах, өөрийн гэсэн бизнес эрхэлдэг жирийн нэгэн Монгол эр хүн. Түүнээс биш хэвлэл мэдээлэл цахим хуудсуудаар бичээд байгаа шиг 60 гарсан Хятад, Өвөрмонгол хүн биш. Энэ миний амьдрал. Энэ миний сонгосон сонголт. Би өөрийнхөө энэ амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа. Хүн бие биедээ хайртай байхад сууж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Одоо би маш сайхан аз жаргалтай амьдарч байгаа” хэмээж байсан удаатай.
Тэд мөн л удаан хамт амьдраагүй.