Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Жүжигчин Цоомоо аав болсноосоо хойш сураггүй
Папарацци

Жүжигчин Цоомоо аав болсноосоо хойш сураггүй

coolНийтэлсэн: cool11/27/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хошин урлагийн ТВ коктель хамтлагийн жүжигчин, “Яг түүн шиг” нэвтрүүлгийн хөтлөгч Э.Цолмонбаяр буюу Цоомоо сүүлийн хэдэн жил таг чиг. Мөрөөдлийн хуримаа хийсэн хэмээн бахархалтай ярьж суусан тэрээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд аав болжээ.


Гэр бүлсэг, эхнэрээ хайр халамжаар дутаах дургүй тэрээр урлагийн салбараас түр хөндийрч гэр бүлийнхээ бизнест ханцуй шамалж яваа аж.

Түүний эхнэрийг Өлзий гэдэг. Японд өндөр боловсрол эзэмшсэн даруухан бүсгүй.
Э.Цоомоо эхнэртэйгээ оюутан байхдаа танилцаж байжээ. Анх танилцсан дурсамжаа ярихдаа “Анх бид хоёр 2001 онд танилцаж байлаа. Би СУИС-ийн 2-р курсийн оюутан байсан үе. Жүжигчин Бархүү бид хоёр нэг анги. Хэлний сургуулийн оюутнуудын урлагийн үзлэгийг бэлдэж өгөөд нөгөө хэд маань түрүүлээд бөөн баяр.

 

Тэгээд хоёр ангиараа шифлээд найзууд болоод сайхан нөхөрлөсөн. Урлагийн сургуулийнхан чинь өглөөнөөс үдэш болтол сургууль дээрээ өнждөг, тухайн үедээ их ч өлсөнө. Тэр үед нөгөө шиф сургуулийнхан ирж бидэнд их ч пирошки авч өгсөн дөө. /инээв/

Нэг өдөр Бараа бид хоёрыг хамт төрсөн өдөрт явъя, та хоёр их хөгжилтэй юм чинь очоод гоё хөгжөөгөөд өгөөч, манай нэг найзын төрсөн өдөр гээд бид хоёр ч дуртайн аргагүй явлаа.

Тэгээд очтол төрсөн өдрийн эзэн ирээдүйн манай гэргий байсан юм. Анх хараад л дин дин дин гээд л /инээв/. Ёстой л нөгөө анхны харцаар дурлана гэдэг нь болсон доо. Тэр оройжин сэм сэм хараад л, хааяа харц мөргөлдөөд л. Тэгээд байнга бодоод уулзах шалтаг хайж яваад хоёулаа хааяа уулздаг, манай сургууль дээр ирдэг байснаа манай хүн гадагшаа яваад хэсэг холбоогүй болсон юм. Тэгээд нэг өдөр гэнэт санаандгүй таараад “хүүш чи сайн уу? би сайн…” болоод ахиад хоёулаа хааяа уулздаг болсон доо /тэр үед одоог бодвол их даруулгатай байсан болохоор кино үзэж хамт алхахаас хэтрээгүй/. Удалгүй би сургуулиа төгсөж хамтлагийн ажил, кино, нэвтрүүлэг гээд, манай хүн ч бас сургуулиа төгсөөд хэсэг завгүй холбоогүй болсон.


Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг бүр сүүлд 2012 онд facebook-ээс ахиж олж хараад “Сайн уу? чи мөн үү? Би Цоомоо байнаа” гээд л бичээд үлдээсэн нэг хоногийн дараа манай хүнээс хариу ирээд хоёулаа чатлаад, би ч эрэгтэй хүний эхний асуулт “Хүнтэй суусан уу?” гээд л асуусан манай хүн үгүй ээ, харин чи суусан уу? гээд тэгээд л бөөн баяр хоёулаа чатлаад эргээд холбоотой болсон. Тэр жилийн өвлийн амралтаар ирэхэд нь уулзаад, дараа жилийн цагаан сараар бэр гуйгаад л эхэлж байлаа. Анхны харцаар учирсан тэр учралаас хойш зөндөө олон салж нийлсэн ч гэсэн учрах ёстой хүмүүс байсан болоод бид хоёр нийлсэн дээ” хэмээн ярьжээ.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.