Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Олны танил өнөр бүлүүд
Папарацци

Олны танил өнөр бүлүүд

coolНийтэлсэн: cool11/27/2020Шинэчилсэн:04/05/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бид энэ удаа олон хүүхэдтэй олны танил гэр бүлүүдийг онцолж байна. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй айлыг өнөр бүл гэдэг. Энэ удаад “Эхийн хоёрдугаар одон” буюу дөрвөн болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүлүүдийн тоймлон хүргэе.

Хүүхэд хүнстэйгээ ирнэ гэдэг ч тэднийг өсгөж, хүмүүжүүлэхэд эцэг эхээс нь маш их хүчин чармайлт, тэсвэр тэвчээр, хайр энэрэл, ур ухаан шаардагддаг болохыг хэн хүнгүй мэднэ.

Таван хүүхдийн ээж дуучин Ану

Нэгэн цагт Гала хамтлагаараа олонд танигдаж байсан дуучин Ану өдгөө дөрвөн удаагийн төрөлтөөрөө 5-н сайхан охин төрүүлээд буй. Түвшинбаяр гэр үе тэнгийн даруу төлөв залуутай гэр бүл болсон түүний охидыг ээж нь өсгөж өндийлгөдөг гэдгийг нуудаггүй. Дуучин бүсгүйн хувьд дөрвөн удаагийн кесвар хагалгаагаар төрсөн ч, төрөөгүй бүсгүйчүүдтэй ижил бие хаа, царай зүсээ сайхан авч явдаг. Мэдээж түүний хайр халамж, урлагийн нэр хүндээс хамаардаг байхыг үгүйсгэхгүй. Тэд монголын нэр хүндтэй хотхонд дөрвөн өрөө байранд амьдардаг гэсэн.

Жүжигчин Батаа

“Банш” хочоороо алдаршсан “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаа саяхан дөрөв дэхь охиноо өлгийдөж авсан. Охидынхоо нэрийг “Сар” дагуулдаг тэрээр гэр бүлсэг, эхнэртэй халамжтай сайн аав гэдгийг ойр дотныхон нь баталдаг. Түүний гэргийг Булган гэдэг. Өдгөө King tower-т тансаг харшид амьдардаг тэд орчин цагийн үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг.

Найруулагч Наранбаатар

Төрийн шагналт, найруулагч Наранбаатарыг танихгүй хүн үгүй. Өөрийн өвөрмөц сэтгэлгээгээ, чанга хатуу харизмаараа жүжигчдыг жинхэнэ “уран баримал” болгодог хүн.

“Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “шөнө амталсан нулимс”, “Парисын дарь эхийн сүм”, “Хайрын виз” “Ромео Жультта”, “Надаар тоглосон хайр” гээд түүний найруулсан сор бүтээлүүд бий. Уран бүтээлийн арвин их амжилтаас гадна өдгөө зургаан хүүхдийн аав болсон түүний хувийн амьдрал ч олон хүнд үлгэр дууриалал болсоор ирсэн билээ.

Түүний гэргийг Гантуяа гэдэг даруу төлөв бүсгүй бий. Сошиалд “Одонтой ээж” группыг удирдаж, олон сайн дурын ажлууд зохион байгуулдаг.

Олимпын аварга Н.Түвшинбаяр

Монголын анхны олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаярыг мэдэхгүй, танихгүй хүн үгүй. Үндэсний бахархал болсон тэрээр өнгөрсөн жил тав дахь хүүхдээ өлгийдсөн. Түүний гэргийг Оюунбилэг гэдэг даруухан монгол бүсгүй бий. Оюутан байхаасаа үерхэсэн тэд 2008 оны Бээжингийн олимпийн дараа дуулиантай хурим хийж байв.

Тэд өдгөө Улаанбаатар хотын тансаг зэрэглэлийн хотхонд амьдардаг.

Жүжигчин Амараа

“Намайг Амараа гэдэг” гэх рекламаа брэнд болгосон хүн бол жүжигчин Амарсайхан. Өөрөөсөө даруй 8 насаар дүү Уран хэмээх үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэр бүл болсон тэд өнгөрсөн хавар тав дахь хүүхдээ өлгийдөн авсан. Кино урлагийг гэр бүлийн бизнес болгосон тэд тэрбумын үнэтэй “Хийморь” хотхонд амьдардаг гэдэг.

Холливудын бүтээсэн “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн баргил хоолойтой жүжигчин бол Б.Амарсайхан дэлхийн кино урлагт Монголыг анх удаа таниулсан чадварлаг нэгэн юм.

Дуучин Г.Ариунбаатар

“Чингисийн одон”-т МУГЖ Г.Ариунбаатар бол дэлхийд монголын нэрийг гаргаж яваа мундаг уран бүтээлч. Ажлын гараагааг цагдаагийн “Сүлд” чуулгаас эхлүүлж байсан тэрээр өмнөх хоёр амьдралаасаа тус бүр нэг, одоогийн амьдралаасаа хоёр, дагвар гурван гээд нийт 7-н хүүхэдтэй. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө Багануураас гаралтай “Бүжин” хочтой жүжигчин Баярмаатай гэр бүл болсон. Баярмаа өөрийн гурван охиноо дагуулсаар дуучин залуутай суусан гэдгийг хүн бүр мэднэ.

Г.Ариунбаатартай өмнөх хоёр амьдралаас төрсөн хоёр хүү нь цуг амьдардаггүй. Харин хүний өөрийн нийлсэн 5-н хүүхэдтэйгээ өдгөө Хүннү моллын урд шинээр баригдсан тансаг зэрэглэлийн хаус хотхонд төвхнөжээ.

Топ модель Д.Пүрэвсүрэн

10 жилийн дунд сургуулийн сурагч байхаасаа үе мултарсан эртэй дэр нэгтгэж, олны хараанд өртсөн хүн бол топ модель Д.Пүрэвсүрэн. Нөхрөөсөө салаад гурван жилийн дараа Мөнхжин охиноо дагуулан “Ханаду майнз”-ын Ганбаяртай гэр бүл болсон. Охиндоо гурван дүү төрүүлж өгсөн тэрээр одоо одонтой ээж. Улаанбаатар хотоос холгүй оршин пентхаус хотхонд амьдардаг.

УИХ-ын гишүүн П.Анужин

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн продюсер, хөтлөгч П.Анужин өдгөө УИХ-ын гишүүн болж зиндаа ахисан. Түүний хувийн амьдралын түүхийг энд бичих илүүц биз. Өдгөө хоёр охин, хоёр хүүтэйгээ өрх толгойлон амьдардаг тэрээр олны танил олон хүүхэдтэй хүмүүсийн жагсаалтад багтана. Тэрээр өдгөө аав ээж, дөрвөн хүүхдийн хамт Зайсанд байрлах цөөн тооны оршин суугчтай зэрэглэл өндөртэй хотхонд амьдардаг.

Жүжигчин Г.Эрхэмбаяр

Мөрөөдлийн театрын захирал Г.Эрхэмбаяр хоёр дахь амьдралаа зохиогоод гурван жилийн нүүр үзэж байна. Анхны эхнэрээсээ дөрвөн хүүхэдтэй тэрээр одоо хүний өөрийн нийлсэн нийт хүүхэдтэй.

Анхны эхнэрээс нь төрсөн хүүхдүүдээс дунд охин, хоёр дахь эхнэр Намууны охин хүү хоёр гээд нийт гурван хүүхэдтэйгээ хотын төвд орон сууцанд ам бүл тавуулаа амьдардаг. Г.Эрхэмбаяр Намуун нар саяхан  дундаасаа бяцхан хүүхдээ  өлгийдөн авсан

Дуучин Б.Болд

Орчин цагийн “Үйлийн гурван толгой”-н нэг дуучин Б.Болд саяхан дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан. Анхны амьдралаасаа Аялгуу нэртэй охинтой тэрээр дуучин Мөнгөнцэцэгтэй ханилаад 1-2 насны зөрүүтэй Жавхлан, Баясгалан нэртэй хүү, охин төрүүлж өгсөн. Саяхан төрсөн бяцхан үрээ хэн гэж нэрлэхийг сонжсон хүмүүс олон.

Дуучин Б.Болдын хувьд Э.Чулуунчимэгтэй амьдарч байсан “Ногоон төгөл” хотхондоо дараагийн эхнэр Мөнгөнцэцэгийг аваачсан нь муу нэр дуулах бас нэг үндэс болсон. Ямартаа ч, өөрсдийн үйлийг үр хүүхдүүдээрээ цайруулж яваа хоёр дуучиндаа сайхан бүхнийг ерөөе.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.