Сэтгүүлч Б.Отгон цахим хуудаснаа “Миний “нууц” бичлэг задарна!!!
Манай Хууль зүйн сайд Х.Нямбаатар миний “нууц бичлэг” -ийг задална Аймаар!!!
Сайтын танил утастаад: -Отгоон. Чиний нэг бичлэгийг манайхаар цацаад өгөөч гээд явуудаад бна
-Ямар бичлэг вэ?
-Чиний ордонд Голомтын Баясгалантай уулзаж буй бичлэг
-Аль 2 жилийн өмнөх үү? Яах гэж байгаа юм бол?
-Чамөйг Х.Нямбаатарыг түүний захиалгаар бичлээ гэх юм байх
– Цацна л биз дээ
Ийм яриа болов. Бичлэг ийм учиртай.
…. Одоогоос бараг 2 жил гаруйн өмнө. ТВ5 телевизэд ажиллаж байтал Eagle ТВ-ийн захирал П.Сайнбилэг санал тавьсны дагуу гэрээ хийж ажилд оров. Эзэн нь “Голомт”-ын Баясгалан гэдэг хүн байдаг л гэж сонссон. Ажилд ороод хэдэн сарын дараа төрийн ордонд сурвалжлага хийж яваад нөгөөх Баясгалан гэдэг хүнтэй коридорт тааралдав. Анх удаа л уулзаж байгаа нь тэр учраас мэнд мэдлээ. -Чамайг Eagle-д орсныг харлаа. Ажил нь дажгүй юу? гэж асууж ойр зуурын юм яриад зогсч байтал Заригийн Н. Өнөрцэцэг ирээд л шууд лайвдлаа.
Тухайн үедээ Баясгалан захирлаас Голомт банк, Дорлигжав …. юу ч билээ асуугаад байсан. Мэдээж урьдчилж хэлэлгүй шууд ирээд лайвдаад унахаар ямар ч хүн сандарна биз дээ. Хэдхэн минутын өмнө Н. Өнөрцэцэгтэй яриад зогсч байсан би хүртэл бүр гайхаж гүйцэв ээ. Ордны коридорын сандал дээрээс босоод коридороор явах хооронд баахан юм асуусан. Баясгалан захирал: – “Та нар яагаад хэлэхгүйгээр ингэдэг юм бэ? Би Отгонтой уулзаж байна штэ “ гэж хэлж байсан. Тэгээд л өнгөрсөн. Тухайн үедээ уг бичлэг Заригаар гараад л өнгөрсөн. Би ч Өнөрцэцэгийг ямар увайгүй нэгэн болохыг мэдрээд л чимээгүй өнгөрсөн.
Гэтэл 2 жилийн өмнөх энэ бичлэг өнөөдөр тэдэнд ХЭРЭГ болж гэнэ. Х.Нямбаатар сайд ч болоогүй байсан үе шүү дээ. Бүр тэр бичлэгээс нь “Отгонтой уулзаж байна гэх “ үгийг нь тастаад одоо би Баясгалан захиралтай уулзаж, би Баясгалангаас Х.Нямбаатарыг намнах даалгавар авч байна гэж цацах юм байх. Ийм юманд хүн итгэлээ юу? Би хүний захиас даалгавраар ажилладаггүй ээ.
Одоо ордонд хөл хорио тогтоогоод хүмүүс тааралдахаа ч байсан үе шүү дээ!! Н. Өнөрцэцэг өөрөө ч Eagle-д ажиллаж байсан. Бас Баясгалангийн даалгавар авч байсан гэж би ойлгох ёстой юу?
Сэтгүүлч би Ковидын халдвар алдсан Энхсаран сувилал Х.Нямбаатарын хамтрагчдынх гэж бичсний төлөө намайг “Баясгалангийн даалгавар” гэдэг ганцхан үгээр дуугүй болгох гэсэн ядмаг арга ажээ. Өчигдөр шөнө Н. Өнөрцэцэг над руу мессеж болон постоор баахан дайрсан. Өнөөдөр Х.Нямбаатар тэр бичлэгээс зураг болгож аваад дахиад дайрч байна. Тэр бичлэгийг Х.Нямбаатарт өгсөн, надруу эхэлж дайрснаараа Н. Өнөрцэцэг харин “Х.Нямбаатарын хамгаалагч” гэдгээ бүрэн нотоллоо. Хэн ч олон нийтийн газар хэнтэй ч тааралдаж болно. Бүр дайсантайгаа ч тааралдаж болно. Тэр болгон холбоотой болчих уу ? Аль 2 жилийн өмнө болсон хоорондоо ямар ч холбоо хамааралгүй зүйлийг холбох гэж оролдох нь ямар ч үр дүнгүй. Намайг барахгүй, баримтыг сөрж чадахгүй болохоор нь ажил олгогчтой нь холбож байгаад дээрээс нь даалгавар өгүүлж дуугүй болгох МЭРГЭН САНАА юм биз дээ.
Миний эсрэг өөр баримт олддоггүй юу ? Иш чааваас. Жирийн сэтгүүлчид идсэн уусан байтугай олигтой тууз хайчилсан ч баримт олдохгүйг мэдэж ав. Аргаа барсан өрөвдөлтэй амьтад минь. Бүхэл бүтэн ТВ-тэй хүнээс даалгавар автал үнэлж өргөмжилсөнд баярлалаа.
Намайг ажилгүй болгосон ч миний шударга ёсны тэмцлийг хэн ч зогсоож дийлэхгүй ээ Хууль зүйн сайд Х.Нямбаатар аа!!! Таныг сайд болохоос өмнө, Н. Өнөрцэцэгийг лайвчин болохоос өмнө эх орныхоо ширхэг чулууны төлөө энэлж явсныг минь түмэн мэднэ. Ийм хүмүүст тань шиг эрх мэдлийн улайрал байдаггүй юм штэ. “Хаздаг нохой” гэхээр нь би дуугүй боллоо юу?
Хууль үйлчилдэггүй, шударга бус нийгмийн золиос болж яваа олны төлөө, өвчингөөр хүртэл бизнес хийдэг авлигачидтай тэмцэх үүрэгтэй та ямар их завтай юм бэ?
Шударга ёс тогтооно гэж хөхөө өвлийн хүйтэнд ард түмнийг талбай дээр чичрүүлж байгаад сайд болсноо бүү март. Одоо ажлаа хий!!!Амалснаа биелүүл!!!
Миний бичсэн зүйлийн тухайд та Энхсаран сувилалын гэр бүлийнхэнтэй холбоогүй гэдгээ л баталчих!!! Би баримт дэлгэсэн. Харин та дэлгэх баримтгүйдээ бантахдаа сэдэв сольж хүн гүтгэхгүй шүү!!!” хэмээжээ
Сэтгүүлч Б.Отгон 2020.11.28