Дуучин Б.Анхбаяр буюу A Cool цахим хуудаснаа “Би бол Би бусдаар хэн нэгэн таалагдах албагүй! Хүнээрээ өөрөөрөө л бай!
Эцсийн эцэст өөртөйгөө л нүүр тулна
Гол нь Эр хүн шиг Хүнлэг бай миний зарчим
Дуртай зүйлдээ, хайртай зүйлдээ эзэн байхыг хичээ шаль шаль хийсэн шалчиг зан эр хүнд хэрэггүй!
Сүүлийн үед хараад байхад охидуудаасаа илүү эрчүүд нь бүр нэг шалчиг болсон байхын хов жив хөөгөөд л эр хүн гэхэд ичмээр!
Уг нь нэг тийм уужуу сайхан байдаг даа! Хүнд хүнийг муулаад явдаг нусан таглаануудаас хол яваарай тэд чиний ар нуруу луу юу ч зоож мэднэ!” хэмээсэн байна.