Энэ бүсгүйг Х.Азжаргал гэдэг. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэргий юм.
Х.Азжаргал өдгөө “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн гүйцэтгэх захирлаар ажилдаг. Тэрээр Олимпын аварга нөхрөө ид мандаж явахад Японы сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржтой ойртон дотно нөхөрлөн, түүний тусламжтайгаар Японы нэр хүндтэй үр шилжүүлэн суулгах төвийн салбарыг эх орондоо нутагшуулж, хэд хэдэн салбар нээгээд буй.
Тус эмнэлгийн жилийн орлого хэдэн тэрбумаар яригдана.
Шархадны эцсээс нөхрийнхөө нэр хүндээо овосгоо гаргаж, нийслэлийн хамгийн тансаг хаус хороололд хүүхдүүдээ өсгөж өндийлгөж яваа бүсгүйг сийрэг толгойтой, сэргэлэн бүсгүй гэхээс яахав.
Тэрээр нөхөртэйгөө Шархадны эцэст нэг гудамжин тоглож, өссөн бөгөөд 8-р ангиасаа үерхэж, нэг гэрт орсон гэдэг.
Х.Азжаргал бүсгүй нөхрийнхөө тухай нэгэн хэвлэлд ярихдаа “Бид хоёр намайг 8-р ангид байхад 2002 оноос албан ёсоор үерхсэн. Би анх нөхрийнхөө сормуусанд дурлаж байлаа. Өмнө нь бол бие биеэ таньдаг, хамт гадаа тоглодог хүүхдүүд байж байгаад намайг үерхье гэж гуйгаад тэгээд л үерхсэн. Ер нь би Бадарааг жаахан байхад нь “Сормуусыг чинь ганц будчихъя л даа” гэж аягүй их гуйдаг байсан. Сүүлд үерхдэг болоод “Бас сормуусан дээр чинь шүдэнз тавьж үзье гэнэ. Тэгээд л нөгөө сормуусыг нь будна. Шүдэнзний мод тогтоож үзнэ. Будахаар бүр сормуус нь аягүй дэрвийчихнэ. Тэгж их тоглодог байлаа” хэмээжээ.