Хөл хориотой өдрүүдэд ихэнх хүн хийцгүйрч буйгаа гайхан сошиалд бичиж буй. Тэгвэл нэгэн фэйсбүүкийн группт олны танил хүмүүсийн жин, өндөр, гутлын размерыг таах уралдаан эхлүүлжээ.
Уг уралдаад жүжигчин А.Туяагын талаарх постууд хөврөх бөгөөд жүжигчин бүсгүй өөрөө энэ уралдаанд үнэнээ өчсөн байна.
Тэрээр “ Нууж хаагаад байх зүйл надад байхгүй. Зүгээр л надаас асуучихгүй. Миний өндөр 176 см, жин 58 кг.
Гутлын размер 38 шүү. Харьцангуй өндөр охидууд жижиг размерын гутал өмсдөг. Асуух зүйл байвал надаас шууд асууж бай.
Намайг мэддэг хүмүүс шиг байх юмаа” гэжээ.