Хэдхэн хоногийн өмнө дөрөв дэх үрийнхээ зулайг үнэрлэсэн дуучин Б.Болд даавуу угаагаад завгүй байгаа сурагтай.
Тэрээр дуучин оюутан ангийн анд, анхны эхнэрийнхээ сайн найз Х.Мөнгөнцэцэгтэй нэг гэрт ороод даруй дөрвөн жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд хосууд жил дараалан гурван хүүхэд төрүүлээд байгаа юм.
Тэдний гэрийн ажилд Х.Мөнгөнцэцэгийн ээж, хоёр дүү нь ихээхэн туслалцаа үзүүлдэг аж.
Мөн Жавхлан хүү, Баясгалан охиныг өсгөлцөхөд нь ихээхэн дэм болдог тухай дуучин Х.Мөнгөнцэцэг ярьсан байдаг. Түүний хувьд жирэмсэн, нялх биетэй байхдаа ч уран бүтээлээ орхигдуулалгүй хийдэг “дайчин” эмэгтэй гэж фенүүд нь магтдаг.
Ямартаа ч, дөрвөн жилийн дотор ам бүлийнхээ тоог 5 болгож чадсан залуу гэр бүлдээ сайн сайхныг хүсье.