Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Хүн алсан хэрэгтэнг Дээд шүүх цагаатгажээ
нийтлэлчид

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Хүн алсан хэрэгтэнг Дээд шүүх цагаатгажээ

coolНийтэлсэн: cool12/01/2020Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн алсан хэрэгтэнг Дээд шүүх цагаатгажээ

Болсон явдал ярьж өгье. Эрт дээр үед биш эдүгээ манай үед хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулсан Монгол улсад болсон явдал. Ердөө 11 р сарын 11 ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаас гарсан жигтэй шийдвэрийн хохирлыг та бүхэнд хэлж өгье.

Иргэн Б нь амь хохирогч. Одоо энэ орчлонд байхгүй. Харин түүнийг төлөөлж 2-13 настай таван хүүхэд нь 32 хон настай цэл залуу ижийгээ хормойдон уйлж суугаа. Тэд амиа алдсан эцгийнхээ, ханийнхаа албан ёсны хохирогчид. Монголын хуулийн өмнө амь хохирогч Б-гийн амь насыг нэхэж , шударга ёс эрж яваа зургаан халуун амь. Яаж цаашид амьдрахаа ч мэдэхгүй, урсах нулимс гомдол гашуудалдаа автаж өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлж яваагаа ч бараг ойлгохгүй. Даанч балчир насандаа ааваасаа хагацсан таван хүүхэд нь өдөр тутам ааваа нэхнэ.

Аргагүй шүү дээ, том нь дөнгөж 13 нас хүрч байна . 32 хон настайдаа бэлэвсэрч таван хүүхдээ тэвэрч хоцорсон бүсгүй аргаа олохгүй уймарна, дээрээс нь шударга бус хуулийн шүүлтэд гомдоно… Ийм л нэгэн айлын амьдралыг сүйрүүлж иргэн Б-гийн хэвлийд нь нэг удаа , ар шилэнд нь хоёр удаа хутгалж алсан этгээдийг Очбадрах гэнэ.

Хэрэг явдал 2019 оны 6 -р сарын 10-11 нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Энхжин хотхонд болсон. Амь хохирогч, гэмт хэрэг үйлдсэн хоёр залуу хоёулаа согтуу байсан. Хэрэг гарахаас өмнө айлд очиж хамт архи ууж , улмаар караокед очоод муудалцаж зодолдсон. Тухайн газрынхан гэрчилдэг. Гэтэл амь хохирогчийг Очбадрах зодож байгаа караокений бичлэгийг нотлох баримт гэж шүүх үзээгүй. Харин ч шүүх дээр Очбадрахыг талийгаач зодож байсан гэсэн гэрчийн мэдүүлгүүд хөвөрсөн. Харин тэр караокений бичлэг одоо сэтгүүлч надад бий гэдгийг хуулийнханд хэлчихье. За энэ яахав гэж бодьё.

Хүн амины хэрэг гарсан Энхжин хотхоны камерийн бичлэгийг устгачихсан. Хэн хэзээ яагаад гэдгийг хэн ч мэдээгүй өнгөрсөн. Цагдаагийнхан болоод шүүх үүнийг тоогоогүй. Техникийн саатал болсон гээд л өнгөрч.

Хамгийн сонирхолтой нь 2019 оны 6 р сарын 10-11 нд шилжих шөнө Хан Уул дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн мөрдөн байцаагчаар ээлжинд гарч байсан Даваажав гэгч тухайн үед хотхоны камерийн бичлэгийг аваагүй, маргааш нь ч аваагүй, харин тэр шөнөдөө талийгаачийн эхнэртэй олноос зайдуу чимээгүйхэн ярилцсан гэж мэдүүлэг өгсөн.

Би ёжлоогүй өөрийнх нь л мэдүүлсэнээр бичив. Тэр мэдүүлэг нь талийгаачийн эхнэрийг гүтгэсэн шинжтэй. “Талийгаач гэрийнхээ гал тогооноос хутга шүүрч аваад гарсан гэж эхнэр нь надад ярьсан…хүмүүсээс хол байсан болохоор сонссон гэрч байхгүй” гэсэн мэдүүлгээр Очбадрахыг цагаатгаж, амь насаа алдсан иргэн Б-г “хохь чинь” гэсэн гэсэн шүүхийн шийдвэрийг Хан –Уул дүүргийн шүүх гаргаж чадсан юм.

Тэр Даваажав гэгч мөрдөн байцаагч уг хэргийн газар муу ажилласан, нотлох баримтуудыг сайтар цуглуулж чадаагүй гээд сахилгын арга хэмжээ авахуулсан баримт ч сэтгүүлч надад бий.

Хэрэг үйлдэгдсэн хутга хаанаас гарч ирсэн нь тогтоогдоогүй. Нэг мэдэхэд хутга гараад ирсэн , хүний амь нас хохирсон. Хан Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр гэж шударга ёсыг хүсэмжлэгч хэний ч дургүй хүрмээр гарсан. Яаж гэж үү. Иргэн Очбадрах аргагүй хамгаалалт хэтрүүлж талийгаачийн амь насыг бүрэлгэсэн байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр Очбадрах гэмт хэрэгтэн мөнүү гэвэл мөн. Харин Очбадрахад Үндсэн хуулийн 16 р зүйлийн 1 дэх хэсгийн 4 т заасан “амьд явах, халдашгүй эрхээ эдлэх” эрхтэй гэж үзээд цагаатгасан.

Зөв. Очбадрах амьд явах эрхтэй. Халдашгүй ч байх эрхтэй. Тэгвэл Очбадрахын гарт амь насаа алдсан талийгаач Б амьд явах эрхгүй юу. Талийгаач халдашгүй байх ёсгүй юу. Шүүхийг шийдвэрийг уншихаар таван хүүхэд, эхнэрээ өнчрүүлээд амь насаараа хохирсон Б-д Үндсэн хуулийн 16 р зүйл үйлчлэхгүй, зөвхөн Очбадрахад үйлдчилдэг ажээ. Ингэж анхан шатны шүүх хүн алсан алуурчныг тогтоосон атлаа цагаатгасан бодит явдал энэ юм. Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулинд аргагүй хамгаалалт хэтрүүлсэн гэсэн зүйл анги бий нь бий. Тэр нь тухайн үйлдсэн гэмт хэргийг шүүхэд хөнгөрүүлэх л нөхцөл болдог болохоос шууд цагаатгах нөхцөл биш. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж, хохирогчийн гэр бүл давж заалдсанаар Нийслэлийн шүүхэд очсон.

Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан ч гэмт хэрэг үйлдэж хүн алсан Очбадрахын тал давж заалдсанаар Улсын дээд шүүх алуурчныг цагаатгаж орхих нь энэ. Монгол улсын дээд шүүхийн эрхэм шүүгчид болох Цогт, Батцэрэн, Амарбаясгалан, Хосбаяр, Батдэлгэр нар аа сэтгүүлч би та нараас асууя. “Иргэн Б бол үхэхдээ таарсан хүн, түүний 5 хүүхэд өнчирч байхдаа таарсан хүүхдүүд, 32 хон настай бэлэвсэрч үлдсэн эхнэр нь бэлэвсэрч байхдаа таарсан амьтад уу!!! Хүн алсан нь нэгэнт тогтоогдсон Очбадрах хүн алж байх нь зөв үү. Тэр л амьд явах эрхтэй, халдашгүй эрхээ элдэх ёстой хүн үү. Та нар өргөсөн тангарагаасаа няцав уу” гэж асууя.

Таван өнчин хүүхэд, цэл залуудаа бэлэвсэрсэн эх, шороон дор булагдсан талийгаачийн эрхийг тэгвэл хэн хамгаалах вэ. Тэдний эрхийг хамгаалдаг хууль Монголд бий. Харамсалтай нь Монголын шүүх энэ хуулийг хэрэглэж чадсангүй. Чадсангүй ч гэж дээ, хүссэнгүй…
Жич: өнчин таван хүүхдээ аргадан суугаа залуухан ээжийн төлөө, өдөр болгон ааваа санаж уйлах тавын таван өнчин хүүхдийн төлөө, амь насаараа хохирч энэ орчлонгоос одсон иргэн Б гийн амьд явах эрхийн төлөө, хамгийн гол нь Монголын шүүхэд шударга ёс тогтоохын төлөө энэ хэргийг эцсийн шийдвэр гартал сэтгүүлч би үнэнийг мэдээлнэ.

Салхитын мөнгөний ордыг хууль бусаар хятадуудад өгөхдөө авилга авсан 17 шүүгчийн хэрэгт анхан шатны иргэний , давах шатны , дээд шүүхийн иргэний танхимын шүүгч нар бүлэглэн хуйвалдаж авлига авсан хэрэг илэрч дуулиан болсныг мартах учиргүй. Харин одоо эрүүгийн танхимын шүүгч нар нэг л биш ээ. Сэтгүүлч Мөнхбаясгалан би эрэн сурвалжлах сэтгүүлчийнхээ хүрээнд ажиллаж ноцтой баримтуудыг дэлгэх л болно. Учир нь би та нар шиг хүний урссан цус, асгаруулсан нулимс, өнчин зүрхэн дээр шударга бусын алх цохиж хэзээ ч чадахгүй үнэн билээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.