Монголын эрэгтэй загварын загвар өмсөгч болох Энхболд, Галбадрах, Чингүүн нар үй зайгүй найзууд. Охид бүсгүйчүүдийн харцыг булаадаг тэд бие бялдарын бэлтгэл сургуулилтаа хамт хийдэг аж. Энэ тухай загвар өмсөгч Галбадрах өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.
Өдгөө загвар өмсөгч Энхболдын хувьд хэд хэдэн компаниудын нүүр царай болоод буй. Харин Галбадрах “Herbalife” эрүүл хооллолтын нүүр царай болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй. А.Чингүүний хувьд “Их засаг” их сургуулийн хүргэн болсноос хойш нэг хэсэг амьдралаа төвхнүүлэх гээд загварын ертөнцөөс түр хөндийрсөн ч, саяхнаас салбартаа эргэн ирсэн.