Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Давхар биетэй жүжигчин Э.Намуун нөхрөөсөө уучлал гуйв
Папарацци

Давхар биетэй жүжигчин Э.Намуун нөхрөөсөө уучлал гуйв

coolBy cool12/07/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Мөрөөдлийн театрын жүжигчин Э.Намуун гэр бүл салгаж хоёрдахь амьдралаа зохиосон нэр хоч зүүгээд багагүй хугацааг үдсэн. Өөрийгөө гэр бүл салгаагүй гэж эрс өмөөрдөг тэрээр өчигдөр нөхөр “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Эрхэмбаяртай хамт “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт оролцсон.

Тэгвэл нэвтрүүлэг цацагдсны дараа Э.Намуун нөхрөөсөө уучлал хүсч буйгаа цахим хуудаснаа тэмдэглэжээ.
Тэрээр “ Эхнэрийн заавраар биш нөхрийн санаачлагаар оролцчих шиг боллоо. Хоёр ч удаа “Солиор” гэж хэлсэнд уучлаарай. Хэрүүлийн чанартай биш наргиа маягаар хэлсэн шүү” хэмээн онцолсон байна.
Хосуудын хувьд хэн хэн нь өмнөх амьдралаасаа дөрөв болон хоёр хүүхэдтэй.


Харин удахгүй дундаасаа анхны үрээ өлгийдөх гэж байгаагаа нэвтрүүлгийн үеэр оролцохдоо гярхай үзэгчдэд анзаарагдсан. Гэвч хосууд хэвлий дэх хүүхдээ бусдын анхааралд өртүүлэхгүйн тулд “дахин хүүхэдтэй болох болоогүй” хэмээн тас гүрийсээр буй.


Э.Намууны хувьд оюутан байхдаа “Орших уу, эс орших уу” реалити шоуны үеэр үзэгчдэд танигдаж, шоуны шүүгч Д.Сосорбарам гавьяатын урилгаар Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт гол дүрд тоглосон. Энэ жүжгээрээ муугүй тоглож ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулсан түүнд шүүгчид “Хэрэв чи хүнтэй гэрлээгүй бол ханиа зөв сонгоорой. Энэ сайхан авъяасыг битгий зэврүүлээрэй” гэж захиж байсан. Тухайн үед Э.Намуун хэдийнэ гэр бүлтэй болж, хоёр хүүхдийн ээж болчихсон байсан гэдэг.


Э.Намуунаагийн анхны нөхөр, хоёр хүүхдийнх нь аав Х.Цэнд-Аюуш Монголын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, “Хоромхон” клубын гол тоглогч, Монгол Улсын шигшээ багийн лидер гэж үнэлэгддэг.Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Цэнд-Аюуш Дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх анхны “гоол”-ыг оруулсан гавьяатай. Х.Цэнд-Аюуш хөлбөмбөг тоглохын зэрэгцээ, “MCS coca cola” компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг.

 

Х.Цэнд-Аюуш, Э.Намуун хоёр 10 жилийн сурагч байхаасаа үерхэж явсаар гэр бүл болсон залуус.Энххүслэн, Мөнххүслэн гэдэг хоёр дэрсхэн хүүхэдтэй. Тэд нэгнээ хайрлаж дотносныхоо 10 жилийг ойг тэмдэглэж чадалгүй хоёр тийш болсон. Уг нь жүжигчин Э.Намуун нөхөр хүүхдүүд, гэр бүлдээ их хайртайгаа хэвлэлд ярьж, жүжигчний карьерээс илүү гэр бүлээ илүүд үзэж, гэр бүлийнхээ төлөө урлагийн тайзаа орхиж чадна гэж ам бардам ярьж байсан удаатай.


Түүний экс нөхөр өнгөрсөн жил шинээр гэр бүл зохиож, дахин хүүхэдтэй болсон гэдэг.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.