Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025

    “GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

    06/27/2025

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Мэс хүргэж царайлаг болсон олны танил Монгол эрчүүд
Папарацци

Мэс хүргэж царайлаг болсон олны танил Монгол эрчүүд

coolBy cool12/08/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гоёж гангалах хобби зөвхөн бүсгүйчүүдэд ч бус эрчүүдэд байдаг.

Тэр дундаа олны танил эрхмүүд толинд хараад л таалагдахгүй бол аль нэг гоо сайхны мэс заслын эмнэлэг дээр очоод өөрийгөө өөрчлүүлэхэд амархан болж. Гэхдээ энэ нь найдваргүй, бас муу үр дагавартай гэдгийг төдийлөн тооцдоггүй. Гоо сайхны хагалгааны дараа “гоё” болсон олны танил эрчүүдийг тоймлон хүргэе.

“Алаг нүдэн” Б.Баттөмөр гишүүн


Парламентын харчууд косметик мэс засалд дурлах эхлэлийг М.Энхсайхан тавьж байсан гэж болно. Тэрээр зовхи нь унжсанаас давхраа оёулах мэс ажилбарт орж байсан гэдэг. Одоо бол энэ давалгаанд олон түшээд нэгдсэн. Тэдний отгон нь одоогоор эрхэм гишүүн Б.Баттөмөр юм уу даа. Тэрээр 2016 оны сонгуулийн өмнөхөн гоо сайхандаа анхаарч, гойд эргэлдсэн нүдтэн болсон нь энэ.
Нүдэндээ давхраа оёулах нь бүү хэл нүүрээ угаахдаа ч хойрго эрчүүдтэй Монголчуудын хувьд ийм соёл эвэртэй туулай үзсэн мэт соньхон хэвээр. Ядаж байхад манай гишүүний давхраа арай өргөн, арай л торомгор хийгдсэн бололтой, ормойж, тормойгоод онцгой гэж жигтэйхэн.
Б.Баттөмөр гишүүн чинь “Тэс петролиум”-ын үүсгэн байгуулагчаас гадна ГЕГ-ын дэд дарга, татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан түрийвч түнтгэр эрхэм шүү дээ.

Эхнэрийнхээ үгэнд ордог Л.Гүндалай


УИХ-ын гишүүн асан маань мисс эхнэрийнхээ зөвлөгөөг даган байгалийн хуулийг зөрчсөн гэдэг. Тодруулбал, Л.Гүндалай улс төр, намын ажил гэсээр хэдхэн жилийн дотор хөгширч арьсаа унжууллаа гэсэн шүүмжийг эхнэрээсээ хүлээжээ. Тиймээс эрхэм гишүүн асан маань “Монголын сайхан хүүхнүүд”-ийн тэргүүн эгнээнд бичигддэг байсан гэргийнхээ үгийг үг дуугүй дагаж,гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдэг. Тэрээр арьсаа татуулж нүднийхээ давхрааг томсгожээ. Тэрээр өөрөө гадаадын өндөр хөгжилтэй оронд эмч мэргэжил эзэмшсэн учраас гоо сайхны мэс засал эрүүл мэндэд ямар нэгэн муу нөлөөгүй гэдэгт итгэлтэй байдаг гэнэ лээ.

Эхнэрүүдээсээ насаа нуудаг А.Сүхбат


Даян аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат давхараа оёулж гоо сайхандаа хамгийн их анхаардаг эрчүүдийн тоог нэгээр нэмсэн. Тэрээр гишүүн болохоосоо өмнө давхараа оёулсан нэгэн. Олон арван эхнэрүүдийнхээ хажууд насаа нуусан гэмээр залуухан харагддаг А.Сүхбат магадгүй амьдралд ганцхан зүйлд сэтгэл дундуур явсан нь түүний онигор нүд биз. Хүүхнүүд бүгд давхараа оёулж эргэлдсэн алаг нүдээрээ ирмэж, дохиод давхараатай алаг нүдээрээ гайхуулаад байхаар эрхэм гишүүн маань юунаас хоцрох билээ гэсэн шиг давхараа оёулсан. Хавь ойрынхон нь хаана ингэж цэвэрхэн нууц давхараа оёулсаныг асууж шалгаагаад байдаг гэнэ лээ.

Авгайгаа буцаасны дараа алаг нүдээ тодотгосон МУГЖ Г.Золбоот


Алаг нүдэнгүүдийн тоог нэгээр нэмсэн жүжигчин Г.Золбоот. Залуу наснаасаа царайлгаараа дуудагддаг байсан тэрээр 50 гарсан ч охид, бүсгүйчүүдын хараанд өртдөг хэвээр. Ямар сайндаа анхны эхнэрээсээ салсныг сонссон бүсгүйчүүд жүжигчин Г.Золбоотын утасны дугаар, цахим хуудасыг гацтал мессэж бичиж залгасан гэнэ лээ. Ийнхүү гоонь эр болохоо мэдсэн юм шиг нүдэндээ давхараа оёулсан жүжигчин Г.Золбоот хэсэг хугацаанд нүдний шилнээс салахгүй яваад байсан шалтгаан нь энэ.

“Онигор нүд баяртай” продюссер Б.Чинбат


АНУ-д ажиллаж, амьдарч дэлхийн шилдгүүдтэй нэгэн тайзнаа гарсан хөгжмийн зохиолч Б.Чинбатын өөрчлөлтийг мэдэх хүн цөөнгүй. Түүний нүд урьд урьдийнхаасаа хамаагүй том болсон бөгөөд давхраа хийлгэснээр алдарт жүжигчин Жэки Чантай нэлээд төстэй харагдах болсон гэж олон хүн хэлдэг юм билээ. Тэрээр энэхүү өөрчлөлтөндөө өөрөө тун ч сэтгэл хангалуун явдаг гэсэн.

“Тэр угийн алаг нүдэн байгаагүй” Камертоны Эба


Цагтаа охидын зүрх, сэтгэлийг эзэмдэж байсан “Камертон”-чуудаас хамгийн
царайлаг гэгддэг дуучин Эба нүдэндээ давхраа хийлгэж байжээ. Тэрээр 10 жилийн ойн үеэрээ Солонгосыг зорьж нүдэндээ давхраа хийлгэжээ. Гэвч үүнийгээ тэрээр жигтэйхэн үгүйсгэдэг. Үнэндээ давхраа нь төрөлхийн юм шиг харагддаг ч мэдээж гоо сайхнаараа дэлхийд дээгүүр тооцогддог Солонгосчууд юу гэж л манайхан шиг бамбайлгаж, бэлцийлгэж оёх вэ дээ.

Дуучнаас маникурчин болсон ВХ


Цагтаа “My love”, “Sorrow”, “Ийм нэгэн дурлал” киноны дуу зэргийг дуулж, олны танил болсон хүн бол дуучин ВХ. Өдгөө АНУ-д нам гүм амьдарч байгаа тэрээр эд карьертай байхдаа лазер давхраа хийлгэсэн гэдэг.
Од болсныхоо дара “New star” студиэс өрх тусгаарлаж, нэг хэсэг нам гүмхэн байх хугацаандаа хувийн амьдралдаа болон гоо сайхандаа нэлээд өөрчлөлт хийсэн. Түүний энэхүү өөрчлөлт хэний ч нүдэнд өртөхүйц тод томруун харагддаг бөгөөд тэрээр Солонгос улсад энэхүү өөрчлөлтөө хийлгэжээ.

“Давхраа хийлгэсэн ч хөөрхөн болоогүй” Дээгий


“Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан олонд танигдаж эхлэхдээ хамгийн их ичиж санаа зовж байсан гэнэ лээ. Харин одоо бол ичихээсээ илүүтэй ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчдийн эгнээнд багтсан чадсан гэж болно.
Хамгийн сонирхолтой нь жүжигчин Дээгий мэргэжил нэгт ах, найз нарынхаа зөвлөсөнөөр нүдэндээ давхараа оёулж онигор нүднээсээ хагацсан. Намхан нуруу, царай муутай дүрдээ хамгийн их сэтгэл хангалуун байж өдий зэргийн амжилтанд хүрсэн гэх тэрбээр онигор нүдэндээ л сэтгэл дундуур явсан бололтой. Гэвч шинэ нүд нь түүнд царайны бяц авчираагүй, яг л урьдынх шигээ хэвээр.

Алиа Адъяа алаг нүдэн болсон нь


Жүжигчин эрчүүд бөөнөөрөө нийлж байгаад нэгэн зэрэг давхараа оёулсан гэмээр жүжигчин Адьяа дээрх хоёрынхоо араас дөрөө нийлүүлэн давхараа оёулсан эрчүүдийн тоог нэгээр нэмсэн.
Сөөнгөдүү хоолой, алиа хошин төрхөөрөө ард түмнийхээ хайрыг татсан жүжигчин Адьяад давхараагүй нүд л кино урлагт цахиур хагалахад нь саад болоод байсан бололтой.


Юутай ч хүүхнүүдээс дутахааргүй гоо сайхан, гадаад үзэмжиндээ анхаарч нүдэндээ давхараа оёулсан жүжигчин Адьяад эргэлдсэн алаг нүд нь тун зохисон харагдаж байна.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.