Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025

    “GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

    06/27/2025

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Төрийн тэргүүдийн залуу нас ба улс төрийн замнал
Папарацци

Төрийн тэргүүдийн залуу нас ба улс төрийн замнал

coolBy cool12/09/2020Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын олны өмнө ил гарч эхэлсэн залуу насны зураг сошиалд цацагдаж эхэлжээ. Тэдний улс төрийн замнал бол тэс ондоо.

 


Тэдний намтар, улс төрийн түүхийг сөхвөл,
Ерөнхийлөгч Х.Баттулга 1963 оны 3 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэр 34 дүгээр сургуулийг 8 дугаар анги хүртлээ сурж дүүргэжээ. Үүний дараагаар Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Түүний амжилт гаргаж чадах спорт нь самбо бөх агаад байраар хүртэл шагнадаг байсан учир энэхүү спортын төрөл рүү арай илүү чиглэж барилдах болсон гэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг. Харин 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцож түрүүлэн, мөнөөх хүсэж байсан дөрвөн өрөө байраараа шагнуулсан гэдэг.

Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан. Мөн тэрээр 2006 оны есдүгээр сард Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр дээд сургууль дүүргээгүй, тусгай дунд боловсролтой монголын толгой баячуудын нэг. УИХ-ын гишүүд, сайд нар дундаа хамгийн боловсрол доогуур ч хийж бүтээсэн, үзэж харсан зүйл их хүн.
Ингээд тэрээр 1990 оноос эхлэн наймаа хийхээр шийджээ. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн хувцас оёж, Унгар улсад зарахаар явж байсан гэдэг.
Түүний улс төрийн гараа 2002 оноос эхэлсэн.

Тэрбээр аав, ээж дээрээ согтуу очих нь битгий хэл архи үнэртүүлж орсон тохиолдол байхгүй ажээ. Цагаан сар, баяр ёслолын үеэр архи хийгээд ёслоод өгөхөд хошуугаа хүргээд л буцаагаад өгдөг гэнэ. Түүний дүү ч, аав нь ч архи амсдаггүй хүмүүс гэдэг.

Энэ эрхэм аялал жуулчлалын бизнесийн гадна үлдээгүй. Аялал жуулчлалын томоохон цогцолборыг сүндэрлүүлж, гадаад, дотоодын жуулчдын нүд, сэтгэлийг баясгадаг байгаа. Мөн “Женко тур бюро”компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлсэн юм.
“Баянгол” зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Түүний ашигтай бизнесийнх нь нэг хэсэг. “Сити шоп”дэлгүүрийн сүлжээ өөр хүний нэр дээр байдаг хэдий ч цаад эзэн нь Х.Баттулгыг гэдэг. Мөн Коникагийн салбарууд, Касабланка баар, Женко сургууль, “Женко тур” , “ХИД”, “Налайх” , “МИК”, “Эмээлт”, “Эмээлт зах”, “Женко холдинг” гээд тоочоод байвал тэрбээр тал бүрийн бизнестэй нэгэн ажээ.

Тэр 2004 онд улс төрд хөл тавьсан.
Түүний ажилласан байдал:

1. 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин,

2. 1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач,

3. 1990 – 2004 онд “Женко” ХХКомпаний Ерөнхий захирал,

4. 1997 – 2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпаний гүйцэтгэх захирал,

5. 1999 – 2004 онд “Мах Импекс” ХКомпаний гүйцэтгэх захирал,

6. 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

7. 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд,

8. 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

9. 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,

10. 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байлаа.

Харин Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд бэлтгэл хурандаа цолтой.

Тэрээр 2000 оны эхээр МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн.

Үүнээс өмнө түүнийг Н.Энхбаярын ноёрхлын үед ноёныхоо өмнөөс дуугарсан албат хэмээн ярих хүн олон байсан. Н.Энхбаярын өмнөөс хэлсэн түүний үг бараг брэнд болтлоо яригдаж байв. Түүний зоригмог алхам Н.Энхбаярын өөдөөс үг хэлж, намынхаа ууган нэрийг сэргээх, генсекээс саналаараа огцрохоор дуусахгүй. Тэрбээр Иргэний хөдөлгөөнийхөн намын байр руу дайрч туг юуг нь шатаахад “Манай нам 90 жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин. Бидний билэгдэл, сүр хүчийг гутаан доромжиллоо” хэмээн Их хурлын индэр дээрээс чанга дуугарч чадсан.

Зарим хүн улс төрд орох гэж хэдэн тэрбумаар нь цацаж, зарим нь хүссэндээ хүрч чадахгүй элдэв арга саам хайх нь бий. Нөгөө хэсэг нь элдэв нэвтрүүлэгт ярилцлага энэ тэр өгч олны өмнө уйлж, улс төр хийх нь юу ч биш. Харин У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн албан тушаалаа хүссэн үедээ орхиж, хүлээлгэн өгч “сурсан” нэгэн.

Өнөөдрийн байдлаар улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тун ээдрээтэй байна. Энэ цаг үед Ерөнхий сайдын албанд суух нь тун амаргүй. Шинээр томилогдох Ерөнхий сайдын хувьд энэ бүх ээдрээтэй байдлаас түргэн хугацаанд гарах амлалт өгөх нь тодорхой. Харин амлалтаа биелүүлж чадахгүйд хүрвэл дараагийн хүнд албаа хүлээлгэн өгөх зориг У.Хүрэлсүхээс гарна гэдэгт найдаж бас болох юм. Тэр бол албан тушаалаа хүлээлгэн өгч “сурсан” нэгэн.

Ерөнхий сайдад нэр дэвшигч

У.Хүрэлсүхийн товч намтар
Боловсрол:

1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

• 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

• 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

• 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

• 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал

• 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

• 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

• 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

• 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

• 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн

• 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн

• 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.

• 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд

• 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

• 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

• 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

• 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

• 2016 оноос Засгийн газрын гишүүн,

Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.

Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа цолтой.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.