Сүүлийн жилүүдэд залуусын тэр дундаа өсвөр насныхны үнэнч хэрэглээ болж буй “Тик Ток” апп өдөр ирэх бүр хэрэглэгчдийн цар хүрээгээ тэлсээр буй. Хэдхэн секундэд хөгжилтэй, сонирхолтой контент бүтээгчид Монголд ч олширч, зарим нь олон мянган дагагчидтай болжээ.
Олны танил ээж нар охидтойгоо хамт тик ток хийж, охидынхоо авъяасыг нээсээр байгаа. Тухайлбал, дуучин Ану, топ модель Пүрэвсүрэн гээд олон олны танил ээжүүд охидтойгоо бүжиглэж байгаа. Тэдний цувааг Улсын Филармонийн гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуян болон түүний бяцхан охин үргэлжлүүлж байна.