МУГЖ Н.Ариунболд буюу “Болтрон” Бооёо гэр бүлсэг, хамгийн халамжтай аав болохыг түүний гэргий Ганцэцэг өөрийн цахим хуудаснаа байнга магтдаг.
Үзэсгэлэнт гэргий, дөрвөн охинтойгоо амьдардаг гавъяат маань шинэ жилийн баяраар гэр бүлээрээ амтат жигнэмэг хийдэг уламжлалтай гэнэ. Энэ жил хөл хориотойн улмаас зав зайтай байгаа тул шинэ жилийн гацуураа зассан өдрөө уламжлал болсон жигнэмэгээ хийжээ.
Гавъяатын гэр бүл өдгөө лагерын тансаг хаустаа гэр бүлээрээ хоригдож байгаа гэнэ. Шинэ жилээ угтан хашаандаа мөсөн талбай хийж, гадаах саравч ил зуухаа европ гэр бүлүүд шиг чимэглэсэн тухайгаа Бооёогийн гэргий стори хийжээ.