“Хийморь”, “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг уран сайхны киноны найруулагч, УДЭТ-ийн жүжигчин Г.Эрдэнэбилэгийг танихгүй хүн ховор. Үеийнхэн дундаасаа гадаад дүр төрх, бие галбираараа ялгардаг тэрээр өдгөө 43 настай.

Дөч гарсан эрийн шийрийг үзүүлж яваа тэрээр муугүй зураач гэдгээ баталдаг. Өөрийнхөө урын санд чамгүй олон зурагтай аж. Хамгийн сүүлд “Хийморь” киноныхоо гол дүрийн баатруудыг гараагаа буулгасан тэрээр бяцхан охиноо ч гэсэн цаасан дээр буулгасан байдаг.





