Дорнод нутгийн үзэсгэлэн мисс О.Ариунзулыг дуучин Б.Амархүүгийн эхнэр гэдгээр хүмүүс андахгүй. Эр нөхөр нь өнгөрсөн жилийн 10 сард хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдсан гэх асуудлаар шүүхээс хоёр жилийн ял аваад өөрийн биеэр эдэлж буй.
Харин эхнэр нь нөхрийнхөө шүүх хурлыг дуусгаад хүмүүсийн хэл амнаас дайсан уу, ажил нь тэгж таарсан уу хүүгээ аван Европыг зорьсон. Тэнд өөрийн мэргэжлийн кареариа үргэжлүүлэн ажиллаж байгаа.
Нөхрийнхөө томдсон хувцсаар гангарах дуртай хэмээн ярьдаг байсан тэрээр энэ хугацаанд эх орондоо ирсэнгүй. Дуучин Б.Амархүү 2021 оны 10 сард суллагдана. Тэр үедээ эх орондоо ирнэ гэж ойр дотныхондоо хэлдэг аж.
О.Ариунзул дуучин Б.Амархүү нар амьдралын эрхээр салахаасаа өмнө хүү А.Анандтайгаа хамт халуун бүлээрээ гадаад улс орнуудаар аялал хийж, жаргалтай яваагаа цахим хуудаснаа найзуудтайгаа хуваалцаж байсан.