Монголын тайз дэлгэцийн урлагийн ноён оргилуудын нэг Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа бүтээхийг хүсдэг дүрийнхээ талаар ярьжээ.
Тэрээр өнгөрсөн хугацаанд хаанаас харц ард, баатар, архичин, жолооч гээд янз бүрийн дүр бүтээсэн байна. Харин одоо жирийн малчин Монгол эрийн дүр бүтээхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Мөн чөлөөт уран бүтээлч гэсэн нэр зүүсэн болохоор санаанд тохирсон дүр байвал үгүй гэхгүй гэжээ.
Түүнчлэн, тэрээр “Гавьяат жүжигчин Н.Ариунболд (Бооёо) нэг сонинд ярилцлага өгөхдөө намайг “Төмөрбаатар тийм л сайн юм бол над шиг хэдэн хүн удирдаад хошин шог тоглоод явахгүй яасан юм бэ” гэж хэлсэн байна билээ.
Би драмын жүжигчин болохоос хошин шогийн жүжигчин биш. Тэгээд ч Хүүхэд залуучууд театрыг минь И.Нямгаваа гэдэг хүн сөнөөгөөгүй бол би хүнд ингэж хэлүүлээд явахгүй байсан” гэжээ.