Зураг дээр дэлхийн хэмжээний супер од, охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу Дэвид Бекхэм адилхан гэгддэг Г.Анархүү модель бүсгүйчүүдэд “дуртай”.

Ямартаа л, залуусын дунд трэнд болсон Ю.Балжидмааг өөрийн болгож, Аатөр гэх хүүтэй болох вээ дээ. Угийн загварын бүсгүйчүүдтэй найзархаж, нэр холбогддог тэрээр өөрийн шүтээн модельтойгоо таарч гэрэл зургаа татуулжээ.
Түүний шүтээн бол дэлхийд нэрээ таниулж яваа Хятад загвар өмсөгч Liu Wen.
Г.Анархүүгийн шүтээн гэгдэж байгаа дэлхийн алдарт Elite модель агентлагийн тэргүүлэх загвар өмсөгчдийн нэг юм.
Г.Анархүүгийн хувьд “News”агентлагийн гүйцэтгэх захирал албан тушаалтай ч сэтгүүлзүй гэхээсээ энтертайнмент шоу ертөнцийн мэдрэмжээрээ өөрийгөө бүтээж яваа нэгэн.

Тэрээр короновирус гарахаас өмнө дэлхийн 30 гаруй улсаар аялж, 4 гадаад паспорт дуусгасан гэдэг. Компанидаа “Octopus consulting” зөвлөх үйлчилгээг тэр мөн хариуцан ажиллуулдаг.
Цахим ертөнцөд идэвхитэй, үеийн залуус дундаа сонирхол татам дүр байдаг тэрбээр аль хэдийнэ гэрлэж бараалан үрийн зулай үнэрлэсэн хүн. Хэрвээ Г.Анархүү монгол Бекхэм болж үнэхээр чадвал гэргий нь Виктория Бекхэм болох ёстой. Гэхдээ 3 хүү, нэг охин төрүүлсэн ч гунхсаар байх шаардлагатай, бас загварлаг байх үүрэгтэй.

