Солонгос улсад хөдөлмөрлөж тэндээс дуучин болох мөрөөдлөө бодит болгосон эрхэм бол С.Гантогоо.
БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөхдөө харь хэлийг төрөлх хэл шигээ сурсан тэрээр “Яг түүн шиг” шоунд оролцсноор монголчуудад илүү танигдсан.
Өдгөө 37 настай С.Гантогоо насандаа баймгүй залуухан харагддаг. Тэрээр таргалахгүйн тулд зөв хоололтыг байнга баримталдаг бөгөөд арьс арчилгаандаа эмэгтэйчүүдээс дутахгүй анхаардаг ажээ.
Сошиалд идэвхитэй байдаг тэрээр хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа энэ үед Солонгос хэлийг эхнээс нь системтэйгээр сурахыг хүссэн хүмүүс, хүүхэд багачуудад зориулан Солонгос хэлний анхан шатны ОНЛАЙН сургалтыг зааж эхэлжээ.