“Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны оролцогчдоос өөрийн уянгалаг хоолой, уртын дуугаар үзэгчдийг байлдан дагуулж чадсан дуучин бол Э.Дашням юм.
Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн түүнийг хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү гэх ба удмын авьяасаа өвлөж төрсөн жирийн малчны хүү гэсэн тодотгол дагалддаг билээ.
Энгийн нэгэн уртын дуучнаас ард түмний хайртай хүү болж чадсан түүний төрсөн өдөр тохиож байна.
Уртын дуугаа хүндлэн дээдэлдэг үзэгч түмнийхээ өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе