Загвар өмсөгчид дундаа нэр хүндтэй, өндөр боловсрол эзэмшсэн, чадварлаг модель бол О.Уянга. Ихэр охидын ээж болсон ч гуалиг сайхан хэвээрээ, загварын ертөнцөд үнэнч байгаа түүний хувьд амралтын өдөр ууланд алхаж стресс ядаргаагаа тайлдаг гэнэ шүү.
Энэ тухайгаа цахим хуудаснаа “Ууланд алхахад стресс 35 хувиар буурдаг. Мөн нүд сэргэж, сэтгэл баясдаг. Хөрштэйгөө хамт Чандманий амаар чанх дээшээлээд уулын оргил дээр гарлаа.
Сүүлийн үед хүний хөл хөдөлгөөн багасаад гөрөөс, үнэг их таарах болжээ” гэжээ.