Арван жилийн охин байхаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан загвар өмсөгч Нора энэ жил 38 настай. Өнөөг хүртэл гэр бүл зохиолгүй явсан түүнд хайр дурлалын олон романс байсан гэдэг.

Тэрээр өдгөө найз залуугийнхаа хамт Бали арал дээр аялж яваа аж.
Эх орондоо байхаас илүүтэй хилийн чанадад загвар өмсдөг тэрбээр найз залуугийнхаа тухай “Би одоо найз залуутай. Ер нь хайр сэтгэлийн асуудал дээр би маш нухацтай ханддаг. Энэ хүртэл хайрлаж, дурласан явдал зөндөө л байлгүй яахав. Дурлачхаад л гүүрэн дээр, бороонд уйлаад явж байсан үе эмэгтэй хүнд байдаг шүү дээ. Түүнийг бүгдийг нь үзсэн.
Гуч гарчхаар хориод насны дурлалаас арай өөрөөр дурладаг юм байна. Өмнө нь царайг нь хараад ямар хөөрхөн залуу вэ гээд л дурлачихдаг байсан бол одоо царай тийм ч чухал биш. Тэр хүн ямар хүн юм, надтай таарах юм уу, үгүй юм уу, таарлаа гэхэд намайг хайрлаж чадах юм уу, үгүй юм уу гээд л амьдрал үзсэн хүн шиг дурладаг болсон байна.
Надад тухайн хүн бор байна уу, шар байна уу, цагаан байна уу, шар байна уу надад хамаагүй” хэмээсэн байдаг.
Түүнийг гадаад залуутай үерхэх болсон гэдгийг энэхүү яриагаар баталж байсан.

