Жүжигчин, продюсер, “U Film”-ийг үүсгэн байгуулагч, “Итгэлийн танхим” ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Ундармаа өөрийн цахим хуудаснаа цэл залуу насныхаа зургийг дэлгэжээ.
Дэлгэцийн бүтээлээр анх урлагийн гараагаа эхлүүлж байсан жүжигчин Г.Ундармааг тайзны тэр дундаа хошин урлагийн хүн гэх тодотгол олон жил дагаж байна. Нэг тийм адтай, өгөгдөлтэй түүнийг яг үнэндээ бол сонгодог бүтээлд тоглосноор төсөөлөх гэхээр бууж өгдөггүй. Харин хошин урлагтаа бол акулуудын тоонд зүй ёсоор орж таарна.
Тэрээр энэ зураг дээрээ 36 настай байжээ.