МАК группын ерөнхийлөгч, шарк Н.Цэлмүүн нөхрөө магтав. Тэрээр “Зарим хүмүүс гал халуун хайр гэх юм, зарим нь зүгээр хайр гэнэ.
Би учрыг нь олохгүй байгаа. Час улаан хайрын оргилд нь орсон нь юм уу, бүр ямар ч мэдрэмгүй нь хайрласан юм уу, миний хувьд энэ залууг гал халуунаар хайрлаж байсан” хэмээн хамт даруулсан зургаа хийж, хошигножээ.
Өмнөх нөхрөөсөө нэг хүүтэй салсан шарк бүсгүй Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшигтэй гэрлээд 4 жил болж байна. Насны зөрүүтэй хосууд “Тэрэлж”-ийг донсолгосон нижгэр хуримыг төрийн тусгай хамгаалалтан дор хийсэн. Дундаасаа хоёр ч үрийн зулай үнэрлэсэн хосууд Монголын хамгийн чинээлэг, зиндаархуу гэр бүлээр нэрлэгдэж байна.