Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Олны танил бүсгүйчүүдийн нүдээ олсон хоёр дахь сонголт
Папарацци

Олны танил бүсгүйчүүдийн нүдээ олсон хоёр дахь сонголт

coolНийтэлсэн: cool12/16/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эр эм байтугай эрүү толгой салж нийлдэг энэ хорвоод хоёр дахь сонголтоороо өмнөхөөсөө илүү сайжруулсан олны танил хүмүүсийг тоймлон хүргэе.

Хийлч Дээгий


Гүндүүгүй сайхан эр гэдэг шиг хаа очиж үргэлж өөрийнхөөрөө байдаг бүсгүй бол хийлч Дээгий. Монгол эрчүүдийн түрийвчний хэмжээ надад гологдоно гэж хээвнэг бодож санаснаа илэрхийлдэг эрс шулуухан бүсгүй. Тиймдээ ч монгол эртэй нэр холбогдсон түүх түүнд байдаггүй биз. Хийлч бүсгүйн анхны нөхөр нь өөрөөс нь 30 ах гэж тухайн үедээ л хэл амны бай болж байсан Саха Миянатан гэх энэтхэг эр. Хосууд дундаасаа нэг хүүтэй ч эцэст нь хоёр тийш болсон.

Дээгийгийн дараагийн сонголт нь “Лейтон” уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли гэх америк эр. Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай, хүмүүнлэг үйлс, олон нийтийн дорвитой үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ олонд танигдсан Марк Бэйли сүйт бүсгүйдээ нижгэр сайхан хуримаар бэлэг барьж байсан ч хийлч бүсгүй нөхөртөө гол бэлгээ одоогоор бариагүй л байна. Магад монгол эрчүүд хоншооргүй гэж үздэг шигээ хүүхдэд яарах хэрэггүй гэж хийлч маань үздэг байж болох. Тэр бол Ч.Дэлгэрцэцэг шүү дээ.

Хөтлөгч Ч.Ундрал


“Hero” Баатар, түүний эхнэр Ч.Ундрал “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарын гурвалжин, дөрвөлжин хэрүүл тухайн үедээ л олныг шуугиулж, сүрийг бадруулж байв. Мэдээж төгсгөл нь салалт байсан. Гэвч Б.Баатарын эхнэр, хүүхдийн золиостой ирсэн П.Анужин түүнд хань болоогүй нь харамсмаар ч юм шиг. П.Анужин Э.Нандинзүрхийг илүүд үзэж, Б.Баатар буурин дээрээ үлдэж байв. Эцэст нь эр хүн байна даа, Б.Баатар маань “Торгоны зам”-ын Гантөмөрийн айлд өргөгдсөн охин Дэлгэрмаатай сууж охинтой болсон.
Харин Ч.Ундрал ёстой санаанд оромгүй жаатай сонголт хийсэн нь “Хит”-ийн Давааням агсаны хүү Даваадоржтой сууж, дундаасаа охин төрүүлсэн. Жаатай гэдэг нь Даваадорж хүргэн маань гэргийгээсээ 10-аад насны дүү хархүү. Насны зөрүүтэй гэрлэлт бол эгчмэд эмэгтэйн хувьд риск өндөртэй гэдгээрээ жаатай алхам юм.

Жүжигчин И.Одончимэг


Х-түц хамтлагийн жүжигчин И.Одончимэгийн анхны хайр, анхны нөхөр гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэдэх Н.Зориг урлагаасаа хөндийрөөд олон жилийг ардаа үдэж байгаа билээ. Угтаа бол Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч гээд олон цол гуншинтай Зоригтыг ахмад үеийнхэн нь чадварлаг нэгэн гэдгийг андахгүй.
Анхны амьдрал нь хэдий бүтэлгүйтсэн ч жүжигчин И.Одончимэг, жүжигчин Н.Зоригт нарын хайрын баталгаа болсон З.Номуун аль хэдийн нас биенд хүрсэн сайхан эмэгтэй болсон. Охин Номуун нь аавтайгаа үргэлж холбоотой байдаг.
Хоёр дахь амьдралаа өөрөөсөө үе мултарсан насаар дүү Т.Бархүүтэй эхлүүлсэн нь олон хүний анхаарал, атаархалыг төрүүлж байсан. Арга ч үгүй биз авъяаслаг, царайлаг, нуруулаг, ухаалаг нөхөртэй байхыг хэн ч хүснэ. Хэн хэнийнхээ хоёр дахь сонголт болсон тэдний сонголт бол күүл.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.