Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Д.Сүндийгийн экс эхнэр Х.Ундрах хүчирхийлэлийг дахин тэвчихгүй гэв
Папарацци

Д.Сүндийгийн экс эхнэр Х.Ундрах хүчирхийлэлийг дахин тэвчихгүй гэв

coolBy cool12/16/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө “Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндий гэдэг сүрхий залуу АН-аас нэр дэвшихээ илэрхийлж, гэнэт гарч ирсэн.

Гэвч удалгүй эхнэр Х.Ундрахыгаа удаа дараа хүчирхийлсэн гэр бүлийн хүчирхийлэгч болох нь батлагдсан баримтууд хэвлэлийн хуудсыг чимж байв.

Сүрхий залуугаас “хүчирхийлэгч” гуншинтай болсон түүнийг АН-аас нэр дэвшүүлэхийг татгалзаж, улмаар тэрээр бие даан Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байв.
Тэгвэл өдгөө хүчирхийлэлд өртсөн гэх Х.Ундрахаасаа салжээ.

Тэд АН-ын даргын суудалд хэн хэн нь өрсөлдөж байгаа аж.
Түүний экс эхнэр гэгдэх Х.Ундрах өөрийн цахим хуудаснаа дахин гэр бүлийн хүчирхийллийг тэвчиж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн тэрээр “Айдаст суурилсан шийдвэр гаргалтыг бүү хий. Шийдвэр гаргалтыг итгэл найдвар, боломж дээр тулгуурлаж гарга. Зөвт зүйлийн талд шийдвэр гарга. Буруугийн талд бүү зогс” гэжээ.


Мөн та хүчирхийлэлд өртөж хохирсон бол эсвэл хэн нэгнийг хүчирхийлүүлж байгааг мэдсэн бол 102, 107, 108 дугаарт мэдэгдэх хэрэгтэйг сануулжээ.

Х.Ундрах экс нөхөр Д.Сүндийгийн талаарх сөрөг мэдээллийг цацагдаж байхад алс холын АНУ-аас өмөөрсөн бичлэг хийж байв.


Тэрээр Д.Сүндийгийн хоёр дахь эхнэр бөгөөд түүнд хүү төрүүлж өгсөн. Д.Сүндий анхны эхнэрээсээ төрсөн өсвөр насны охиноо өөр дээрээ өсгөдөг.

Д.Сүндий гэж хэн бэ?


Хэдэн жилийн өмнөөс сургуулийн сурагчдад “Сүндий сан” гэдэг бичигтэй цүнх тарааж байв. Саяхнаас түүнийг Монголд АТМ-ыг анх оруулж ирж байршуулсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн.

Энэ залуугийн талаар зарим хэвлэлд “Д.Сүндий захирал 2002 онд ШУТИС-ийг мэдээллийн технологийн инженерээр төгсөөд, өөрийн компанийг эхлүүлтлээ төр хувийн хэвшлийн хэд хэдэн байгууллагад ажиллаж, бас Германд эрдмийн мөр хөөж байжээ. Улмаар 2008 онд Нэткапиталыг үүсгэсэн нь өдгөө 8 салбартай, 40,000 орчим харилцагч, 100 шахам ажилтантай, 10 дахь жилдээ санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж буй томоохон групп болтлоо өргөжөөд байна. Тэрээр мөн 2017 оноос Монголын томоохон банкуудын суурь шийдлийн системийг бүтээсэн Грэйпсити Технологийн Группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж буй” гэж бичсэн мэдээлэл байдаг.


Харин түүний экс эхнэр Н.Ундрал Чингэлтэй дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж явсан.

 

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.