Азийн топ модель С.Сарнайг муугүй дуучин, сайн стилист дизаинер гэдгээр фенүүд нь мэднэ.
Загвар өмсөгч Мөнх-Эрдэнийн цайг чанаж байгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа жирэмсэн зургаа нийтлэжээ.
Хоёр хүүхэдтэй тэдний гэр бүлд аз жаргал хүсэн ерөөсөн хүмүүс олон байх аж. Гэвч энэхүү жирэмсэн зураг рекламны зураг авалтын нэгээхэн хэсэг болохыг загвар өмсөгч бүсгүй тайлбарлаж, хэлээгүйд уучлаарай хэмээн хошигножээ.